ОРОСУУД БАЯН ХОДООД БОЛЛОО

2016-06-28  

EURO-2016-д хамгийн муу оролцож, баян ходоод болсон баг бол Оросын хөлбөмбөгийн шигшээ баг. Дасгалжуулагч Слуцкий нь нь хамгийн бага цалинтай дасгалжуулагчаар тодорсон. Өнчин гоолтой, ганц оноотой Оросууд сүүл мушгиж, гэртээ харьцгаасан. "Хожигдож болно. Гэхдээ л бүх хүч, бололцоогоо дайчилбал фанатууд нь өршөөнө. Харин манай баг тийм тоглолт үзүүлсэнгүй" гэж Оросын хэвлэлд шүүмжлэх өнгөтэй олон нийтлэл гарлаа.

"Манай хөлбөмбөгчид өндөр цалинтай боллоо, гоё ганган машин жолоодож байна, үнэтэй орд харшид амьдарч байна, сайхан хүүхэнтэй холбогдлоо л гэж хэвлэлээр гарах болсон. Гэтэл тэдний гайхалтай тоглолт үзүүлж, бусдыг ялан дийлсэн тухай мэдээлэл алга. Тэд хийх ажлаа хийж чадахгүй байна" гэсэн шүүмжлэл давамгайлж эхлэв. Дасгалжуулагч нь өөртөө буруугаа хүлээгээд, ажлаа өгчихлөө. Тэгээд, 2018 онд эх орондоо Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн зохиох Оросууд ямар амжилт үзүүлэх вэ? гэдэг асуудал болон босож ирлээ. Дэлхийн аваргын өмнөх хамгийн том сорилтод Оросууд ийнхүү бүдэрлээ. Орос орон эдийн засгийн шахалтаас хэрхэн мултрах вэ? гэж тийчлэх шиг, Оросын хөлбөмбөгийн шигшээ багийг хэн өөд нь татах вэ? Дэлхийн аваргад амжилт үзүүлэх багийг хэн бэлдэх вэ? гэдэг Оросын ард түмний толгойны өвчин болжээ.

 

 

Э.БАЛЖАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?