Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

УЛСЫН АВАРГА Ч.САНЖААДАМБА: ЭРХЭМБАЯР АВАРГЫН МӨРНӨӨС АДИС АВЧ ЕРӨӨЛИЙГ БЭЛЭГДСЭН

2016-07-20  

"Бөх хүний хувьд Г.Эрхэмбаяр аваргыг би их хүндэлдэг. Хийморь лүндаатай сайхан аваргаар арслангийн босгыг алхсан. Тэгээд бэлгэдлийг бодож Эрхэмбаяр аваргынхаа мөрнөөс адис авсан. Наадмын ногоон зүлгэн дээр 10 жил барилдаж байж оргилд нь гарлаа. Тэр жилийн наадам бол Мөөеө аваргын зодог тайлсан наадам байснаараа сэтгэлд бас үлдсэн. Мартагдашгүй олон дурсамж хадгалагдсан. Бадам-Очир начин, Б.Бат-Эрдэнэ аварга, Ганбат арслан, Д.Лхагвадорж начин, аймгийн арслан Суманчулуун, Пүрэвжав харцага, Бүрэнтөгс арслан, Мөнхбат аварга гээд сайхан бөхчүүдтэй таарч, унаж явсан минь санаанд тодхон байна. Нэг л болж өгөхгүй байсан. Харин Монгол туургатны барилдаанд 3 дараалан түрүүлсэн минь надад өөртөө итгэх итгэл төрүүлж, монгол бөхийн дээд цолонд хүрч болох сэдлийг хөдөлгөсөн гэж болно" гэж тэр сэтгэгдлээ хуваалцсан. 

Ч.Санжаадамба бол бүхий л том барилдааны аварга. Тэр бас 6012 бөх барилдсан гиннесийн рекордод орсон барилдааны аварга. Түүнийг энэ цагийн энгүй бяртай бөх гэж түүний багш улсын заан Дүвчин тодорхойлдог. Тэр одоо хүссэн цолондоо хүрлээ. Ногоон дэвжээ түүнд хатуурхахаа нэгэнт больсон гэдгээ ийнхүү илэрхийллээ. З1 настай түүнд дахиад 10 жил байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Социалист нийгмийн үед түрүүлсэн бөхийг 100 төгрөгөөр байлдаг байсан бол сүүлийн жилүүдэд Японы Тоёото моторс компаниас түрүүлсэн бөхөд Ланд-200 олгодог уламжлал тогтсон.

 

Э.ЛХАГВАСҮРЭН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?