Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ЦАХИМ ХУДАЛДААНЫ ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ БОЛСОН ЖЭК МА

2016-07-27  

Цахим худалдааны ертөнцийн "вант гүрэн"-ийг байгуулж, хэдэн сая бичил жижиг аж ахуйн нэгжийг хэрэглэгчидтэй нь холбосон хүн бол Жэк Ма.

Тэрээр цоо шинэ зах зээлийн хэв загварыг нээж, урьд өмнө нь байгаагүй ажлын байрыг бий болгосон бөгөөд буяны үйлсэд идэвхтэй оролцогч нэгэн. Хятадын Бээжингийн Их Сургуульд элсэн орох нь түүний мөрөөдлийн нэг хэсэг байсан боловч математикийн улсын шалгалтад 1 оноо авч, 3 жил дараалан шалгуулсны эцэст орон нутгийнхаа энгийн нэгэн дээд сургуульд элсэн орж чадсан юм.

Тэрээр амжилт өөд цуцашгүй тэмүүлсээр хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрч Хятадын супер баячуудын эхэнд бичигдсэн юм.

Тиймээ энэ хүн бол Хятадын тэрбумтан Жэк Ма. Хөрөнгө орлого нь 24 тэрбум ам.долларт хүрсэн түүний нэр алдар дэлхийд түгсэн. Тэрээр Монголд улсад түр саатан 3 хоногийн төлөвлөгөөтэй ирээд байна. Уншигч та бүхэнд түүний тухай танилцуулъя.

Жэк Ма 1964 онд Хятадын Ханжөү хотод төржээ. Ухаан самбаатай, томоотой хүүхэд болоорой гээд эцэг эх нь "Ма Юүнь" гэдэг нэр хайрлажээ. Гэвч Жэк Ма багаасаа зөрүүд зантай хүүхэд байж, хэдийгээр жижиг туранхай биетэй боловч, бусад хүүхдүүдэд дээрэлхүүлэхгүйн тулд байнга зодоон хийдэг байлаа. Эцэст нь удаа дараа зодоон хийснээс болж сургуулиа ч солиход хүрсэн гэдэг. Энэ тухайгаа тэрээр "тэр үед өөр ямар ч сонголтгүй, зодолдоод дийлэх дийлэхгүй нь хамаагүй шууд дайраад ордог. Гэхдээ би өөрийнхөө төлөө нэг их зодолддоггүй, харин найзуудаа өмөөрч л их зодолддог байсан" хэмээн дурссан байдаг. Түүний энэхүү эрэмгий, анд нөхдийнхөө төлөө яахаас ч буцдаггүй зан араншин нь хожмын их амжилтад нь маш их тус дэм болжээ. "Бага насны маань тэрхүү эрэмгий зориг намайг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн" гэж тэрээр ярьдаг.

Хэрвээ тухайн үед ээж аавынхаа хүссэнээр, мөн хэрүүл зодоон хийхгүй, хичээл номдоо л шимтсэн хүүхэд байсан бол өнөөдрийн Жэк Ма хэн байх байсан бол?

Их сургуульд орсныхоо дараа, зодоон цохионоор асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй болжээ. Жэк Ма тэрхүү нөхөрлөлөө оюутны зөвлөлийн ажилд төвлөрүүлж, чадахын хэрээр ангийнхандаа тусалж, олон хүндрэл бэрхшээлийг зохицуулдаг болжээ. Тэрээр нэг удаа, хичээл сурлагадаа маш сайн нэгэн нөхөр нь жижигхэн алдаанаасаа болж, магистрт шалгуулах эрхээ хасуулж, тосгондоо буцах хэцүүхэн асуудалтай тулгарахад нь Жэк Магийн эрхлэгч багш, салбарын удирдлага тэрчлэн дээд сургуулийн удирдлагыг хоёр хоногийн турш ятгаж, гуйсны эцэст нөгөө оюутны магистрт шалгуулах эрхийг сэргээж чадсан юм. Хэрэг явдал өнгөрч, Жэк Ма ч үүнийг ор тас мартсан байв. Харин арван жилийн дараа, тэр санаандгүй хүнд байдалд орох үед нь тусалсан оюутан урьдын ачийг нь санаж тусалжээ.

Тэрээр төв шударга, эрэлхэг дайчин, энэрэнгүй зөөлөн, шаргуу хөдөлмөрч зэрэг бүхий л сайн чанаруудыг өөртөө бүрдүүлсэн нь эргэн тойрны найз нөхдүүд нь хүндэтгэн тойрон хүрээлэх гол шалтгаан болж байсан юм. Найз нөхдийн олонх нь түүнийг сайн ойлгодог хамтран ажилладаг тусалж дэмждэг сурагчид байв. Санаа, зорилго нэгтэй андуудтайгаа нийлж "Alibaba" компанийг үүсгэн байгууллаа.

Тэрээр их сургуульд шалгуулаад тэнцээгүйдээ урам нь хугарч байлаа.

Жэк Ма хамаатан дүүгийн хамт зочид буудалд үйлчлэгчээр шалгуулахад дүү нь тэнцээд өөрөө бас л тэнцээгүй гэдэг. Зочид буудлын эзнээс өгсөн хариулт маш энгийн байлаа. "Манай зочид буудалд тэгшхэн биетэй, өндөр нуруулаг үйлчлэгч шаардлагатай байгаа, харин чи туранхай хирнээ богинохон юм байна" гэж голж байсан хэдий ч тэрээр гадаад төрх бие галбиртаа санаа зовдоггүй байлаа. Хожим нь тэрээр нарийн бичиг, бараа хүргэлтийн ажил хийж, хийж байснаа дурсдаг.

Өнөөдөр тэрээр Хятадын тэргүүн баячуудын нэг болж, залуучууд түүнийг "Цахим худалдааны үндэслэгч" хэмээн хүндэтгэдэг байна. Нэгэн өдөр, Жэк Ма гурван хүрдэт тэргээр вокзал дээр хүн хүргэх үедээ Лү Яо гэдэг хүний бичсэн "Рэн Шэн буюу "Хүний амь нас" гэдэг нэг номыг олж авчээ. Уг номын баатар Гао Жялинь эрдэм ухаантай, ирээдүйн их хүсэл мөрөөдөлтэй хүн байсан бөгөөд хувь заяаны эргүүлэгт олонтаа учирсан боловч түүнд гутаж нугаралгүйгээр шийдэмгий зоригтой тэмцсэн байлаа. Уг номонд байх нэг мөр үг Жэк Магийн сэтгэлд хоногшин хүсэл мөрөөдөл, эр зоригийг нь бадрааж, тэрээр их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад дахин оролцохоор шийджээ. Энэ нь хүний амьдралын чухал зүйлийг олж чадсан бас нэгэн алхам болсон байжээ.

Их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцээгүйд эцэг эх "энэ хүүхэд бичиг ном сурдаг хүн биш бололтой" гэж дүгнээд, гар урлал сурсан нь дээр байх" хэмээн зөвлөж байсан удаатай.

1980-аад онд Японы олон ангит телевизийн уран сайхны "Эмэгтэй волейболчин" киноны гол дүр болох Fawn pure so-гийн цөхөршгүй зориг санааг Жэк Мад дахин итгэл төрүүлсэн юм. Тэр гэрийнхнийхээ ятгахыг үл ойшоон их сургуулийн элсэлтийн шалгалтад гурав дахь удаагаа бэлтгэж эхэлжээ. 1984 онд тэр 20 нас хүрсэн байлаа. Энэ удаа тэр тооны шалгалтандаа 89 оноо авсан боловч нийт дүнгээрээ их сургуулийн жинхэнэ ангид элсэхэд 5 оноо дутсан байна. Гурван удаа их сургуулийн элсэлтийн шалгалтад унасан түүх нь түүнийг хойшдын ажил үйлстээ улам их тэсвэр тэвчээртэй болгож байлаа. Тэр цаг мөчүүдийг эргэцүүлэх бүрийд Жэк Мад их олон зүйл бодогддог. Хүн заавал их сургуульд орох мөрөөдөлтэй байх хэрэгтэй, хүнд ер нь мэдлэг хэрэгтэй бус харин суралцах чадвар хэрэгтэй юм байна гэдгийг ухаарчээ.

Энэхүү цөхөршгүй тэмцэл нь түүний хожмын "Алибаба" компанийг амжилттай байгуулахад гол түлхэц болсон юм. Мөн Жэк Магийн ажил үйлс мухардлаас гарч байсны учир шалтгаан ч энэ байсан. Ажил үйлсэд амжилт гаргахад ямар ид шид хэрэгтэй вэ гэж хүмүүс түүнээс асуухад тэрээр "хүсэл мөрөөдлөө л хэзээ ч орхихгүй байвал боломж бидэнд үргэлж олдоно" гэж хариулж байжээ.

Жэк Ма англи хэлийг маш сайн сурсан нэгэн. Англи хэл сайн сурсан нь түүний геологийн багштай салшгүй холбоотой. Эмэгтэй багш нь тун царайлаг, томоос том нүдтэй. Хичээл заах арга хэлбэр нь өвөрмөц сонирхолтой учир бүгд л тэрхүү багшийн хичээлийг амтархан сонсох дуртай байжээ. Геологийн хичээл сурах дургүй байсан Жэк Ма англи хэлээр зааж буй хичээлээ сонсох дуртай болж, сурлага нь илт сайжирч эхэлжээ. Нэг удаа багш нь геологийн хичээлийг сайтар сурахын чухлыг онцлон нэгэн түүхийг ярьж өгчээ. "Тэрээр Си Ху нуурын хөвөөгөөр зугаалж явахад гадаадын хүмүүс таарч түүнээс Хятадын геологийн тухай асуусан байна. Тэгэхэд нь багш нь англи хэлээр торохгүй сайхан хариулжээ. Багш энэ явдлыг дүгнэн ярьж, геологийн хичээлийг сайтар сурч Хятадын геологийн тухай асуухад мэдсэн сурснаараа хариулж чадахгүй бол ичгүүртэй явдал бус уу" гэжээ. Багшийн хэлсэн энэ үг Жэк Мад англи хэлийг сайн сурах зоригийг нь өгсөн гэдэг.

Тэр өдрөөс хойш Жэк Ма тун ч урамшин, дэлгүүрээс бага оврын радио худалдан авч, үүнээс хойш өдөр бүр англи хэлний радио сонсдог болжээ. Жэк Ма гадаадын хүмүүс байнга очдог Си Ху нуурын хөвөөгөөр явж гадаадын хүмүүстэй таарахыг хичээж "огт ичилгүй" зоригтойгоор тэдэнтэй ярилцан, заримдаа бас гадаадын жуулчдад үнэ төлбөргүйгээр аяллын хөтөч хийдэг байв. Хэсэг хугацааны дараа Жэк Магийн англи хэл түргэн сайжирч, багш, ангийн нөхдүүд нь түүнийг англи хэлэндээ мундаг хэмээн магтдаг болж, заримдаа гадаадын жуулчид түүнийг гадаадад төгсөөд ирсэн цагаач байх гэж андуурдаг болжээ.

"Бүтэлгүй", "хичээл сурлагадаа муу" нэртэй байсан Жэк Ма их сургуульд орсноор тун их өөрчлөгдөж, хичээл сурлагадаа шимтэн сурах сайн сурагчдын нэг болсон байлаа. Англи хэлний суурийг маш сайн тавьсан учир шалгалтын эцэст гадаад хэлний институтийнхээ эхний тавд ордог байлаа. Англи хэл яг шидэт бал юм шиг Жэк Мад урагшлан дэвжихэд тус болжээ. Англи хэл сайн сурсны ачаар тэр Хан Жөүгийн багшийн их сургуулийн гадаад хэлний институтэд элсэн, их сургуулиа дүүргэсний дараа Хан Жөүгийн "Электрон технологийн их сургууль"-д англи хэл, олон улсын худалдааны тусгай мэргэжлийн багшаар ажиллаж, хожим нь "Хай Бо" орчуулгын компани байгуулсан байна. Түүнчлэн Америкт очиж интернетийн тухай суралцсан нь "Алибаба"-г үндэслэн байгуулахад нь боломж олгосон юм.

Хожим тэрээр "Миний амжилтад хүрсэн түүх бол ердөө л цуцалтгүй тэмцсэний үр дүн" хэмээн хариулсан юм.

 

Эх сурвалж : http://mongol.cri.cn/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Гайхалтай түүх намтартай хүн юм 2016-07-27
Зочин:Яах гэж Монголд ирсэн юм бол доо 2016-07-27
Зочин:Яах гэж Монголд ирсэн юм бол доо 2016-07-27
Зочин:Үлгэрийн юм шиг түүх. 2016-07-27
Зочин:Монгол хэзээ өөрийн Жак матай болох бол. 2016-07-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?