Би Монголын барилгын Ассоциацийн гишүүн. Манай ассоциацад нийтдээ 150 гаруй барилгын компанийн төлөөлөл байдаг. Д.Өнөрболор бол 20 жил барилгын салбарт зүтгэсэн, өөрийгөө хэн бэ? гэдгээ харуулсан чадварлаг удирдагч эмэгтэй. Манай ассоциацийн дэд ерөнхийлөгчийн сонгуультай ийм хүн. Барилгачдын зовлон жаргалыг түүнээс илүү мэдэх хүн цөөн. Мэргэжлийн хүн мэргэжлийн засгийн газарт ажиллах ёстой гэвэл Д.Өнөрболор л байна. Монголд төр нь барилга барьж, захиалга авч, борлуулалт хийдэг зарчмыг өөрчлөх ёстой. Төр нь хувийн хэвшлийн бизнесээ агнадаг байж болохгүй. Бодлогын олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Үүнийг хийж чадах, барилгачдыг төлөөлж чадах хүн бол Д.Өнөрболор. Бид лобби хийж байгаа юм биш. Бид хөгжихийг л хүсэж байна.
Д.ГАНТУЯА