Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

АРДЧИЛСАН НАМ ЮУНААС БОЛЖ ЭРХ МЭДЛЭЭ АЛДАВ?

2016-07-29  

Энэ тухай яриа тасрахгүй. Тэд олон алдаа гаргасан. Алдаа болгон ард иргэдийн нүдэн дээр ил байсан. Үр дагавар нь ард иргэдийн ахуй амьдралд нөлөөлсөн. Тэд дээгүүрээ учраа олохоо больсон. Нэг намаас сонгогдсон ерөнхийлөгч, улсын их хурлын дарга, ерөнхий сайд нар нь ч хоорондоо үг хэлээ олж чадахгүй, эв түнжингүй байсан. Ойр зуурын асуудал төдийгүй, эдийн засгийн болон улс төрийн томоохон шийдэл дээр ч зөрөлдөж байсан. Намын лидер гэх хүмүүс нь бие бие рүүгээ давшилцгаасан. Нийслэлийн АН-ын дарга бөгөөд, хотын захирагч Э.Бат-Үүл : "Ардчилсан нам гэж байхгүй. Фракц төлөөлсөн дээрэмчид УИХ-д сууж байна" гэж ч мэдэгдэж байсан. Дараа нь Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг намнах ажиллагааны гэрч болцгоосон. Тиймээс тэд 9-үүлээ үлдэж, цөөнхийн суудалд шилжсэн. Энэ цөөн суудлын нэгийг намдаа авчирсан Лу.Болд : "АН ялагдсан 2 шалтгаан бий. Эхнийх нь хагарал. Засгаа өөрсдөө унагасан. Эрх мэдэл, албан тушаал, өмч хөрөнгө булаацалдсан. Сүүлийнх нь, АН-ыг албан тушаалд хүрэх гүүр гэж андуурсан" гэж тодорхойллоо. 

Энэ бол дотроос нь харж хэлсэн хүний үг. Тиймээс ч Лу.Болд, Г.Батхүү нар сонгуулиас өмнө АН-ын шинэчлэлийг ярьж, МоАН гэж байгууллагыг хүртэл санаачилж байгуулсан байдаг. Одоо АН-ын зовлонг, МАН эдэлж эхлэв бололтой. Бас л эрх мэдэл, албан тушаалын төлөө тэмцэл ил далд өрнөж эхэллээ. 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?