Бүр, Чингис, Самурай бонд гээд төсөв байдаг гэнэ. Улсын нэгдсэн төсөв гэж байдаггүй тухай эдийн засагч Г.Янсанжав илчиллээ.
Тус тусдаа олон төсөвтэй учраас элдэв булхайны цоорхой их байх магадлалтай аж. Тиймээс төсвөө нэг болгох, өр зээлийг аж ахуйн нэгж, хувь хүн бүрээр ил болгож, шүүн тунгаах нь зөв гэдгийг тэр санал болгосон нь олны дэмжлэгийг авч байна. Тэгвэл 22 тэрбумын өр ч тодорхой болно.
Монгол банк "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" нэрээр өөрийн цөөн тооны компаниудад хөнгөлөлттэй зээл олгож, зах зээлийг гажуудуулсан гэдэг. Төв банк арилжааны банкуудтай л харилцахаас, хувийн компаниудад зээл олгох хуулийн заалтгүй. Энд л гэхэд 4 тэрбум төг яригддаг. Дээр нь Төв банк Хятадын Ардын банкнаас своп хэлцлээр 15 тэрбум юань авсан байна. Энэ бүгдийн тайланг гаргах ёстой.
Хариуцлагыг тооцох хэрэгтэй. Зөвхөн ажлаас чөлөөлснөөр тооцож болохгүй. Ингэсний дараа өр зээлийн асуудал цэгцэрнэ гэж эдийн засагч Г.Янсанжав дүгнэлээ. Энэ бол шинэ УИХ-ын эдийн засгийн байнгын хороо, дээр нь шинээр томилогдсон сангийн сайд Б.Чойжилсүрэн, ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар авч мөрдөх нэг ёсны шпиргалка боллоо.
Ц.ЭНХБАТ