Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

Ш.НЭРГҮЙ : МОНГОЛД ЖИЛДЭЭ 450-500 МЯНГАН ГАДААДЫН ЖУУЛЧИН ИРЭХ БОЛОМЖТОЙ

2016-07-29  

Энэ бол бидний савны хэмжээ, бодит тоо аж. Монголчууд санаанаасаа тоо хэлэх дуртай. Нэг сая гадаадын жуулчин авна гэж төрийн тэргүүнээсээ эхлээд л хэлсэн. Гэтэл онгоцоор, галт тэргээр гадаадын жуулчдыг хүлээн авах дээд хязгаар маань 500 мянга л юм байна. Галт тэргээ, нислэгээ тоолохоор ийм тоон дээр бууж байгаа аж. Тэгэхээр тэнгэрийн тоо хэлж суух хэрэггүй юм.

Харин энэ тоог яаж өсгөх вэ? Аялал жуулчлалыг яавал эрчимтэй хөгжүүлэх вэ? гэдгээ бодитойгоор ярих хэлэлцэх цаг болжээ. Аялал жуулчлалын нэгдсэн бодлого, үйл ажиллагаагаа ч уялдуулах тухай ярихгүй, хийхгүй бол хөгжлийн суурь тавигдахгүй нь гэж Аялал Жуулчлалыг Хөгжүүлэх Зөвлөлийн дарга Ш.Нэргүй хэлж байна.

Аль ч оронд Аялал жуулчлалын олон жижиг компани дотооддоо өрсөлдөж хөгждөггүй. Заавал хамтарч, нэгнээ олон улсад танигдахуйц томруулж, бусад нь дагалдах маягаар дэмжиж ажиллавал амжилтад хүрдэг салбар гэж тэр онцоллоо. Манайд үнэ өндөр. Тиймээс үнээ буулгах шаардлагатай. Тэгэхийн тулд нийлж нэгдэх, наад зах нь буудал, ресторан, аялал жуулчлалын компанитай хамтран ажиллавал, үнээ хямдруулж, олон жуулчин буулгаж, үр ашигтай ажиллах боломжтой ч гэдгийг Ш.Нэргүй зөвлөж байна.

Мөн аялал жуулчлалын зохицуулсан хууль үгүйлэгдэж байна. Гаднын компаниуд татвар төлөхгүйгээр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулчихаад явчихдаг. Түүнийг нь хянадаг, хориглодог хууль одоо болтол алга. Дотоодын аялал жуулчлал эрхлэгчдийн эрх ашиг хохирч байна. Гэтэл аль ч улс оронд гадныхан аялал жуулчлал явуулах тохиолдолд заавал тусгай зөвшөөрөл авдаг. Ингэж зах зээлээ хамгаалдаг бол манайхан сул орхисон. Тиймээс гадны компаниуд Монголын амралтын баазуудтай гэрээ хийгээд, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Ашгийг нь хүртээд, татвар төлдөггүй. Энэ бол Монголын үндэсний аялал жуулчлал эрхэлдэг компаниудад хортой нөлөөтэй. Зах зээлээ бид алдаж байна. Гаднын жуулчид ирээд л байдаг. Гэтэл ашгийг нь гадныхан л хүртэж байна. Тэгэхээр бодлогоо бид эргэж харах ёстой. Шинэчлэх шаардлагатай. Ийм үгийг Монголын урдаа барих Аялал жуулчлалын компанийн төлөөлөгч Ш.Нэргүй хэллээ. Бодлогогүй явахын балаг гэдэг энэ буюу.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?