“Рио-2016” олимп эхлээд 2 хонож байна. Манай улс анх удаа хамгийн олон буюу 43 тамирчнаа сойн нийт 9 төрөлд хүч үзнэ. Одоогийн байдлаар Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг, А.Цолмон Д.Төмөрхүлэг нар тэмцээнээ дуусгаж, хараахан медаль хүртэж чадаагүй байна. Энэ байдлаас үүдэн цахим ертөнцөд спорт сонирхогчид үзэл бодлоо илэрхийлж эхэлжээ. Тэгвэл тамирчдаа шүүмжилж буй энэ байдалд дургүйцсэн их аварга Д.Дагвадорж өөрийн твиттер хуудсандаа “Та нарын шүлс нэг өдрийнх, тэдний хөлс 1000 өдрийнх. Олон юм битгий хуцаж бай” гэж бухимдлаа илэрхийлсэн байна.
Ц.БАТТУЯА