СОНГУУЛИЙН ИДЭВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХИЙН ТУЛД ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ АМРААНА

2016-10-14  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/722 дугаар захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 10 дугаар сарын 19-ний өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа. Соёл, урлагийн газарт соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ гэх мэт олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг анхааруулсан байна. Мөн энэ өдөр гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн сонгуулийн идэвхийг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа захууд болон худалдааны төвүүдийг сонгууль авах 19-ны өдөр амраахаар болжээ. Сонгууль авах болон сонгуулийн дүн гарах өдрүүдэд согтууруулах ундаа зарахгүй байхыг анхааруулжээ.

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зүч:тэр нь дээр, гэхэдээ сонгууль сонин биш болсон 2016-10-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?