ОЮУТНЫ ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛД ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ

2016-10-18  

Зээлийн хүү жилийн 5 хувь байна.  Зээлийн төрөл : 

1. Хүү бууруулах зээл (Цалин тэтгэврийн зээлийн дуусах хугацаа)

2. Богино хугацаатай зээл (1 жил)

3. Урт хугацаатай зээл (10 жил)

Зээлд хамрагдах оюутан дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд : 

- Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх

- Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх

- Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх Хүү бууруулах болон богино хугацаатай зээлд хамрагдах оюутан дараах нэмэлт шаардлагыг хангасан байна. Үүнд : 

-Шинээр элссэн оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх  

-Сургуулийн сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар (эх хувиар) Урт хугацаатай зээлд хамрагдах оюутан дараах нэмэлт шаардлагыг хангасан байна. Үүнд :

Их дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэлх хугацаанд эргэн төлөх 

Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилах  

Зээлийн хүүгийн төлбөрийг зээл авсан хугацаанаас хойш сар бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлөх

Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жилд 2 хүртэлх удаа байж болно. Шинээр элсэгчдийн хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн ЭЕШ-ын оноо 650 буюу түүнээс дэш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.3, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх. Зээлд хамрагдах оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлж банкинд хандана.

Зээл хүссэн өргөдөл
Иргэний болон оюутны үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл (эх хувиар)
Хамтран зээлдэгч, гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

 

 

 

БОЛОВСРОЛ СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ТУНГАА:ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ БАЙНА.. 2016-10-18
BI :Яг хаанаас олхуу гэж бодож байлаа. БАярлалаа :) 2016-10-18
Buuvei:За ашгү дээ. Зээлээ аваад эргээд ярий2 кк 2016-10-18
ханаа:Eniig copy paste hiij boldiimuu 2016-10-18
naraa:Un****ad garj irdguie ug ni heregtei medeelel bhin 2016-10-18
Заан:Энэ бол маш хэрэгтэй зүйл 2016-10-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?