“МОНГОЛ ХЭЛНИЙ ДҮРМИЙН ТОЛЬ”-ИЙГ АХИН ГАРГАНА

2016-11-01  

Өнөөдөр БСШУС-ын Яамнаас кирил бичгийн зөв бичих дүрэм, түүнд суурилан журамласан 700 үгний талаар тодорхой мэдээлэл хийлээ.

Тэрээр бид цаашдаа Ц.Дамдинсүрэн, Осор нарын “Монгол үсгийн дүрмийн тайлбар толь”-ийг дагаж мөрдөнө гэлээ. Мөн иргэдийг төөрөгдүүлээд байгаа шинэчилж найруулсан 700 үг бол шинээр зохиосон дүрэм огтоос биш. Дамдинсүрэнгийн толь дээр байдаг боловч дүрэмд зааснаасаа буруу бичигдэж ирсэн үгсийг ялгаж, сануулах үүднээс ахин баталсан үг гэдгийг онцолсон юм.

БСШУС-ын Яамны сайд Ж.Батсуурь “Уг 700 үгэнд Дамдинсүрэнгийн тольноос ялгаатай бичигддэг 48 үг байгаа. Мөн тольд байдаггүй 22 үг бий. Эдгээр үгсийг нэгтгээд, сүүлийн байдлаар баталгаажуулж, шинэ толь бичиг гаргахаар төлөвлөж байна. Шинэ толь бичгийг 6 сарын хугацаатайгаар шинэчлэн гаргана” гэлээ.

Харин шинэ толь бичиг гартал 700 үг болон Ц.Дамдинсүрэнгийн “Монгол үсгийн дүрмийн толь”-ийг ашиглаж байхаар тогтлоо. Мөн шинэ дүрмийн толь нь цоо шинэ дүрэм биш бөгөөд дээрх хоёр дүрмийг сүүлийн байдлаар, алдаа мадаггүй хэвлэн гаргаж, боловсролын бүх байгууллагад хүргүүлэх юм байна.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
454:анхнаасаа л ингэх бсышд 2016-11-01
зчин:Шинээр юм гараад ирхэр толгой эргэд бас бөн юм болноо 2016-11-01
duure:Ugaasaa anhnaaasaa humuus bid l buruu bichsen bhku yu Eniig chin ****rr anh 1984 ond damdinsuren guai gargaad turiin hel bolgoson yumiig setguulchid ch uursduu buruu bicheel humuus ch buruu bicheel bagsh nar ch buruu zaagaal yvtsan sh d 2016-11-01
asasaa:Hed dahij solidiim bee laitai yum 2016-11-01
irgen:Эгшиг гээх дүрэм яг үнэндээ ямар ч логикгүй бас ач холбогдолгүй зүйл. Ингэж үсгээр наадахаа боливол таарна. 2016-11-07
Зочин:Зөв зөв 2016-11-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?