ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2016-11-07  

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран "Залуучуудын хөгжил" эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.

Тус эрдэм шинжилгээний бага хурал нь залуучуудын эрх, тэдэнд тулгамдаж буй асуудал, хүчин зүйлсийн нөлөөллийг салбар бүрээр нь судалж, тоо баримт, судалгаа, мэдээллийн сан бий болгох, зорилготой юм.

Хоёр дахь жилдээ болох гэж буй эрдэм шинжилгээний хуралд их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судалгаа шинжилгээний ажилтан, ахмад багш, судлаачид, оюутан, нийгмийн болон бусад салбарын ажилтнууд оролцож байна. Эрдэм шинжилгээний бага хурал хоёр үе шаттай зохион байгуулагдана. 30 гаруй илтгэл ирснээс 11 илтгэл 2-р шатанд хэлэлцэгдэж байна” хэмээн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн мэргэжилтэн Э.Хулан хэллээ.

Монгол Улсын нийт хүн амын 35.5 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 55 хувийг залуучууд эзэлж байгаа аж. Одоогоор залуучуудын асуудлыг тусгасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, нэгдсэн бодлого, хөтөлбөрийг тодорхойлохын тулд залуучуудын эрх, түүнд нөлөөлж буй асуудал, хүчин зүйлсийн талаарх цогц ойлголт, судалгаа, шинжилгээний ажил дутмаг байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байна.

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?