ДОКТОР Лхагваа докторыг хүнсний Лхагва гэж нөхөд нь нэрлэдэг. Германд хүнсний технологи инженерийн мэргэжил эзэмшиж, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яаманд насаараа ажилласан.
Мэргэжлийн хүн болоод ч тэр үү, Монголд зөв хооллолтын тухай ярьж бичиж эхэлсэн анхдагч нарын нэг. Шүлэг зохиол ч бичнэ. Тэрээр зөв хооллолтын онолын тухай ярьж, бичээд зогсоогүй, өөрийн биеэр үлгэрлэж үзүүлсэн нэгэн. Германд төгссөн, хотод хөдөлмөр эрхэлсэн хүн гэхэд, энэ дассан орчноо орхиж, эрүүл агаар, эрүүл хүнс, эрүүл амьдралыг сонгож Монголын хойд хэсэг болох Хөвсгөлийг сонгосон. Лхагваа доктор одоо Хөвсгөлд зөв амьдрах, зөв хооллох гэдгийг үлгэрлэж буй.
Түүнийг NOUS EVENT-ийнхэн өглөөний зочноороо урьсан байна.
Б.ДОРЖ-ЭДЭН