“ГАНТУЛГУУДЫН КЛУБ”-ЭЭС ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА

2016-11-08  

Суралцах болон өөрийгөө хөгжүүлэх оргилуун их хүсэл тэмүүлэлтэй, өөрийн мэргэжил, сонирхлын чиглэлээрээ нийгэмд манлайлан ажиллах ирээдүйтэй оюутнуудыг дэмжих, сурах их үйл хэрэгт нь туслалцаа үзүүлэх зорилгоор оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Хөтөлбөр нь судлаач оюутнуудыг дэмжих, манлайлагч оюутнуудыг дэмжих, орон нутгийн оюутнуудыг дэмжих гэсэн гурван хэсгээс бүрдэж аж.



Шалгаруулалтыг Эсээ бичлэг, бүрдүүлсэн материалыг үндэслэн Хэнтий Аймгийн Оюутан Залуучуудын Холбоо, УИХ-н гишүүн Д.Гантулгын ажлын алба, “Гантулгуудын клуб”-ийн гишүүдээс бүрдсэн ХАРААТ БУС комисс шалгаруулж 10 хүртэлх оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.



Тэтгэлгийн материалыг монгол хэл дээр бүрэн гүйцэд бүрдүүлэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны 17 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бээжингийн гудамж, Жи Би плаза, 304 тоотод хүлээж авна хэмээн Хэнтий Аймгийн Оюутан Залуучуудын Холбооны нарийн бичгийн дарга Б.Энх-Эрдэнэ хэллээ

Дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу
http://gantulga.parliament.mn/news/times/categories/3641/pages/30890


 

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?