Д.ЦЭНД АГСНЫ НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ

2016-11-19  

Монголын хамгийн анхны үндэсний сурах бичгийг зохиосон "Монголын уран зохиол" сурах бичгээрээ Монгол улсын анхны төрийн соёрхол хүртсэн цорын ганц утга зохиол судлаач бол Монгол улсын гавьяат багш, төрийн соёрхолт, эрдэмтэн судлаач Д.Цэнд агсан билээ.

50 жил сурган хүмүүжүүлэх ухаанд зүтгэж, мянга мянган багш нарыг сургасан гавьяат багш Д.Цэндийн үйл хэрэг Багшийн сургууль, Багшийн дээд сургууль, тус сургуулийн уран зохиолын тэнхимтэй салшгүй холбоотой юм.

Тиймээс тус тэнхимийн хамт олон Д.Цэнд багшийн алдрыг дурсах зорилготойгоор жил бүр Д.Цэнд багшийн нэрэмжит "Оюутны эрдэм шинжилгээний бага хурал" зохиодог болсон бөгөөд өчигдөр 3 дахь жилийнхээ эрдэм шинжилгээний хурлаа зохион байгуулжээ.

Ийнхүү уг эрдэм шинжилгээний хурлын үеэр манай зурагчны дуранд буусан гэрэл зургуудаас сонирхуулъя.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?