ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ. Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа
Нийслэлийн сурагчдын : 2 дугаар улирлын амралт
-I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног,
-VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног;
3 дугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног
Зуны амралт
-I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас, -III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс, -VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.
- Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын : 2 дугаар улирлын амралт
-I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног
-VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног
3 дугаар улирлын дундуур Цагаан сарын амралт 1 долоо хоног
3 дугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно.
Зуны амралт
-I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас, -III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
-VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.