ГҮҮНИЙ СААМЫГ ЗУН, НАМАР ГЭЛТГҮЙ АЛЬ Ч УЛИРАЛД ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАНДАА ХЭРЭГЛЭЖ БОЛНО

2016-12-07  

Монэнзим компанийн гол нэрийн хуудас нь гүүний хуурай саам. Монголдоо төдийгүй, дэлхийн олон оронд Монэнзимийн бүтээсэн гүүний хуурай сүүг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр энэ удаа 40 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Монэнзим компанийн гүйцэтгэх захирал Ч.Агиймаатай зөвхөн хуурай гүүний саамын талаар ярилцлаа.

-Тэгэхээр, Агиймаа захирлаа, таны удирддаг Монэнзим компанийн гол нэрийн бүтээгдэхүүн болох гүүний хуурай саамын тухай асуултаас ярилцлагаа эхэлье.

- Манай компани био бэлдмэл, гоо сайхны гэсэн үндсэн хоёр чиглэлээр ажилладаг. Түүний дотроос гүүний хуурай саам бол Монэнзим компанийн төдийгүй, Монгол улсын брэнд болсон бүтээгдэхүүн. Гүүний хуурай саам бол Монгол аж байдал, ахуй амьдрал, зан заншил дээр тулгуурлан бий болгосон зууны шилдэг бүтээл гэдгийг дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрч, гэрчилгээ, шагналаа олгосон байдаг. Эрэлт хэрэгцээ ч өндөр. Зун, намар цагаан идээгээр гэдэс, дотроо цайлгаад авбал өвөл, хавар өлчир байдаг гэж хөгшчүүл ярьдаг байсан нь учиртай байж. Зундаа саамаа уудаг нь байсан нь үндсэндээ эмчилгээ байсан гэдэг нь шинжлэх ухаанаар баталгаажсан. Гүүний сааманд агуулагддаг дархлаа сайжруулах бодис нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварт онцгой нөлөө үзүүлдэгийг манай эрдэмтэд тогтоосон.

Гүүний саамны найрлага, үйлчлэл үнэхээр гайхамшигтай. Саамны чанарыг агуулсан, хэрэглээний хувьд улирлаас үл хамааралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд 10 орчим жилийн судалгаа, туршилтыг зарцуулж байж гүүний хуурай саамыг гаргаж авсан.

Технологийн боловсруулалтын 10-аад хувилбарыг туршиж, гарсан бүтээгдэхүүний чанарыг шинэхэн саамтай харьцуулан судалсны эцэст одоо хэрэглэж буй аргыг сонгон үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм. Олон улсын, нэн ялангуяа Японы стандартын түвшинд хүргэхийн тулд чанарын хяналтын аргыг технологийн дамжлагын бүх шатанд сайжруулах, сав баглаа боодлыг ч мөн сайжруулах гэх мэт төлөвлөсөн зүйлээ хийсээр байгаа. Ингэж үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан саам нь зэлэн дээр ууснаас эрүүл, аюулгүй хүнс гэдэг утгаараа давуу юм.

-Гүүний сааманд дархлаа сэргээх олон төрлийн бодис байдаг тухай бичдэг. Та бүхний хийсэн судалгаа ч бас үүнийг нотлох байх. Тухайлбал, хүний биед хэрэгтэй ямар бодис агуулагдаж байдаг юм бол...

- Манай эрдэмтэн судлаачдын хийсэн судалгааны онцлог нь сааманд дархлааг сэргээх шинж чанартай, иммуноглобулинаас өөр уургууд байгааг шинээр тогтоосон. Монэнзим компаний эрдэмтэн судлаачид БНСУ-ын эрдэмтэдтэй хийсэн хамтарсан судалгаагаар сааманд дархлаа сэргээх үйлчлэлтэй 6 төрлийн өвөрмөц уураг байгааг саяхан тогтоосон. Энэ нь үнээний сүүтэй харьцуулбал 4 дахин илүү юм. Жишээлбэл сааманд агуулагддаг лактоферин хэмээх уургийг авч үзвэл :

• бактерийн эсрэг үйлчлэл үзүүлж эмгэг төрүүлэгч бактеруудыг устгах

• антиоксидант – олон төрлийн хавдар үүсгэгч чөлөөт радикал үүсэхээс хамгаалах

• мөөгөнцрийн эсрэг

• вирусийн эсрэг

• хавдрын эсрэг

• иммуны эсийн үйл ажиллагааг сайжруулах зэрэг үүрэгтэй.

Ийм ач холбогдол бүхий уураг бидний үйлдвэрлэсэн хуурай сааманд маань илэрсэнд их баяртай байдаг. Бас хавдар үхжүүлэх уураг TNF-а байгаа нь илэрсэн. Ганцхан уураг ийм үйлчилгээтэй байгаа юм чинь, гүүний саам хүний биед үнэхээр тустай эмчилгээний сувиллын хүнс юм.

-Гүүний саамыг бусад малын сүүтэй харьцуулбал...?

- Бусад малын сүүтэй харьцуулахад найрлагын хувьд гүүний сүү маш өвөрмөц. Уураг, тос, амин хүчил, витамин агуулсан дээд зэргийн тэжээллэг, шингэц сайтай. Эхийн сүүтэй ойролцоо найрлагатай тул сүүлийн үед хүүхдийн тэжээлд улам өргөн хэрэглэдэг болж байна. Ялангуяа сульдаатай, хоол боловсруулах эрхтний ажиллагаа муу, биеийн эсэргүүцэл дорой, нейродермит зэрэг арьсны өвчтэй тохиолдолд анагаах чадвар сайтай. Сааманд 200 гаруй төрлийн биологийн идэвхит бодис байдгийг манай компанийн эрдэмтэд олж тогтоосон. Үнээний сүүтэй харьцуулахад хүний биед зайлшгүй хэрэгцээтэй тосны хүчлийг их хэмжээтэй агуулдаг.

Ээдэмцэрийн уураг, тосны бөмбөлгийн хэмжээ нь жижиг тул үнээний сүүнээс хурдан шингэцтэй. Мөн хүний биед харшил өгдөг уураг үнэний сүүнийхээс хоёр дахин бага гээд харьцуулад яривал их зүйл бий. Дээр нь, гүүний саамны найрлага дахь нүүрс усны ихэнх нь сүүний чихэр байдаг. Энэ нь кальци, магни зэрэг эрдсийн шимэгдэлтийг сайжруулна. Ингэснээр яс сийрэгжих өвчнийг анагаахад тустай. Мөн энергийн эх үүсвэр болж ойн ухааны хөгжилд сайн нөлөөтэй. Мөн өндөр шимтэй, бага молекултай уурагт бодисууд, амин дэм, эрдэс бодис, бусад элементийн хамт элэгний эсийг сэргээдэг. Гүүний саам А, В1, В2, В6, В12, С, Д, Е амин дэм, иммуноглобулин А, лизоцим болон иммуны бусад бодисыг ихээр агуулж байдаг. Витамин С л гэхэд үнээний сүүнийхээс 14 дахин их байдаг. Иймд дархлаа сайжруулах увидастай.

-Гүүний саамыг хүмүүс эмчилгээний зорилгоор их хэрэглэх нь амьдрал дээр ажиглагддаг...

- Ходоод гэдэсний салст бүрхүүлийн үрэвсэл, хавдрын мэс заслын дараа, туяа эмчилгээний үед, өтгөн ялгарулалтын хэвийн бус үйл ажиллагаа зэрэг ходоод гэдэсний ажиллагааны эмгэг, гэдэсний бичил орчны согогийг гүүний саамаар эмчлэхэд үр дүнтэй. Сааман дах ацетилхолины үйлчлэлээр ходоод гэдэсний булчин, булчирхайн үйл ажиллагаа, бодисын солилцоо идэвхжин, захын мэдрэлийн системийн үйл ажиллагаа сэргэн, арьс салст бүрхүүлийн нарийн судаснууд тэлж, бодисын солилцоо сайжирдаг. Мөн судасны ханан дахь эмгэгийг анагааж, шохойжилтоос сэргийлэх, зүрхний шигдээсээр өвчлөх аюулыг багасгах, цусны даралтыг хэвийн болгох үйлчлэлтэй. Бас бие махбодийн дархлалыг сайжруулах үйлчлэлтэй тул сүрьеэ, өмөн үүгийн эмчилгээ, түүний дараа нөхөн сэргээлтийн үе, тамир тэнхээ, ажлын чадварыг сайжруулах, түүнчлэн нялхас, хүүхдийн нөхөн бойжилтын хоцрогдол, сэтгэл мэдрэлийн өвчин, хямралыг эмчлэхэд сувиллын хүнс болгон хэрэглэхэд сайн үр дүнтэй.

-Зэлэн дээрээс нь очоод гүүний саам уух, танай “Гүүний хуурай саам”-ыг уух хоёрын хооронд ялгаа бий үү?

- Хүмүүс үүнийг маш их асуудаг. Энгийнээр бодоход эрүүл, аюулгүй талаасаа манай хуурай саамыг хэрэглэх нь тохиромжтой. Яаж ч бодсон сав суулга, сааж буй хүн зэрэг нь ариун цэвэрийн хувьд ямар байдаг нь тодорхой бус шүү дээ. Үүний оронд технологийн дагуу боловсруулан, чанарын хяналтыг шат дамжлага бүрт хийсэн, савласан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь илүү найдвартай гэдгийг манай мэргэжилтнүүд зөвлөдөг.

-Гүүний саамыг уушигны өвчинд сайн гэж ярьдаг. Яг өдийд, энэ утааны улиралд ууж хэрэглэвэл илүү тохиромжтой юм шиг...?

- Яг үнэн. Улаанбаатарын агаар амьсгалах аргагүй болж байна. Үүнээс болж хүний бие махбодийн хямардаг. Агаарын бохирдолт нь хүмүүсийг ихэвчлэн зүрх судасны өвчтэй болон уушигны архаг өвчтэй болгодог. Тэр дундаа хүүхдүүд, өндөр настнуудын хувьд илүү өртөмтгий байдаг. Энэ үед шуухитнах, цээжээр давчдах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг.Энэ үед хуурай саамыг хэрэглэвэл илүү тохиромжтой. Эрт дээр үед уушигний архаг үрэвсэл, сүрьеэ өвчний үед саамыг эмчилгээнд өргөнөөр хэрэглэдэг байсан. Уушигны архаг үрэвсэл үүсгэгч бактери, сүрьеэгийн савханцарыг үхүүлэгч хүчин зүйл сааманд байдгаараа онцлог. Мөн хүний биеийн дархлааг сайжруулж, захын мэдрэлийн үйл ажиллагааг сэргээж, судасны хатуурал, зүрх судасны өвчнаас сэргийлдэг. Гүүний саам нь бидний биед организмд байгаа хорыг гадагшлуулж, эрүүл чөлөөтэй амьсгалахад тусална. Агаарын бохирдлоос өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, эрүүл мэндээ боддог хүн бүрийн сонголт бол гүүний хуурай саам юм.

- Гүүний саам мань өвчин эмгэгт тустайгаас гадна арьс арчилгаанд маш сайнаар нөлөөлдөг гэх юм.

-Гүүний саамны тос нь хүний арьснаас ялгардаг тостой найрлагын хувьд хамгийн ойролцоо байдаг учраас хүний арьсанд гайхалтай тохирдог. Харшил өдөөх чанаргүй. Ялангуяа залуу насанд хүний арьс холимог шинж чанартай байдаг. Тэгвэл гүүний саамны тос үүнийг тэнцвэржүүлдэг. Арьс, үсний бүтцийг сайжруулдаг. Царайг гэрэл гэгээтэй болгодог юм.

Манайх 25-аас дээш насныханд зориулж гүүний саамтай “Мишээл”, 25-с доош насныханд “Залуус” брендийг үйлдвэрлэн худалдаанд гаргаж байгаа. “Франц технологи, Япон чанар”. Энэ бол бидний технологи болон чанараараа бусдаас ялгарах онцлог. Монгол орны эрс тэс уур амьсгал болон монгол хүний арьсанд гайхалтай тохирсон бүтээгдэхүүн юм.

 

 

 

Ярилцсан Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
энхваяр:малчидаар ээдэм бэлдүүлж авах талаар төлөвлөж бгаа талаар хариу өгнө үү 2018-06-13
Rogar Walker:Намайг РОГАР УОЛКЕР гэдэг бөгөөд АНУ-ын Нэгдсэн Улсын (Техас) ганц бие ААВ, би ХДХВ-ийн халдвар авсан байсан, бас хорт хавдартай байсан болохоор би өөрийгөө **** юмсан гэж бодоод дараа нь хуучин коллежийн найзтайгаа таарч, дараа нь би хүүрнэдэг байсан. Миний түүх түүнд нулимс дуслуулан намайг тайвшруулсны дараа надад өвс, үндэс өгдөг эдгээр агуу хүн байдаг гэж хэлээд тэр надад доктор Баба олибиумаас өвс авахад л хэдэн мөнгө шаардагдах болно гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа би түүнтэй холбоо барьж, өвсөө авч, өдөр бүр яаж хэрэглэхээ надад хэлээд 1 сарын турш өвсөө хэрэглэх гэж байна, дараа нь 1 сарын дараа эмнэлэгт үзлэг хийлгэх хэрэгтэй гэж хэлсэн. 1 сар болсон бөгөөд би дахин эргэж ирэв. Баба олибиуми эмч (dr.baba.olubunmi@gmail.com) хаягаар холбогдоорой, тэр танд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн, баяртай байна. Түүнтэй .... (dr.baba.olubunmi@gmail.com) хаягаар холбогдоорой, ЭСВЭЛ ТЭР ЗАЛГАХ БОЛОМЖТОЙ БАЙНА УУ эсвэл WHATSAPP (+12527772105) Рогар Волкерийг адислаж байгаарай. Тэрээр эмчлэх талаар онцгой юм1. (ХДХВ / ДОХ) 2. (HERPES) 3. (ХАВДАР) 4. (ALS)5. (Гепатит В) 6. (ЧШХ)7. ХҮНИЙ Папилломавирусын өвчин (ХПВ)8. (ALZHEIMER) 9. LUPUS (Lupus Vulgaris эсвэл Lupus Erythematosus)Мөн бусад10. (Олон склероз) 11. (Шизофрени) 12. (Сүрьеэ) 13. (Нефрит ба нефроз) 14. Бүх халдваруудбусад бүх эдгэршгүй өвчин (dr.baba.olubunmi@gmail.com) хаягаар холбогдоорой, ЭСВЭЛ ТЭР ЗАЛГАХ БОЛОМЖТОЙ БАЙНА УУ эсвэл WHATSAPP (+12527772105) 2021-02-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?