ХӨГЖИМ БҮЖГИЙН КОЛЛЕЖИЙГ ХӨГЖМИЙН ИХ СУРГУУЛЬ БОЛГОХООР БОЛЖЭЭ

2016-12-08  

ОХУ-ын санхүүгийн дэмжлэгээр Хөгжим бүжгийн коллежийг Хөгжмийн их сургууль болгохоор болжээ. 

Ингэхдээ Монгол, Оросын хамтарсан ажлын хэсэг сургалтын хөтөлбөрийг нь их сургуулийнх болгож өөрчлөх юм байна. Харин ОХУ-ын Хөгжмийн их сургуулийн багш, удирдлагууд ирэх хоёрдугаар сард Монголд ирж, тус сургуулийг их сургууль болгоход ямар хөгжмийн зэмсэг, материаллаг бааз хэрэгтэй байгааг судлахаар болсон байна.

С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж нь 1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1937.04.10-ны өдрийн 45-р тоот тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагдаж байсан ба энэ хугацаанд хэд хэдэн удаа нэрээ өөрчилсний эцэст МУ-ын Гэгээрлийн яамны сайдын 1996.11.12-ны өдрийн №126 тоот тушаалаар “Хөгжим Бүжгийн Коллеж” хэмээн нэрлэгдсэн байна.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:консерватур болбол зүгээр байсан юм даа, 2016-12-08
МӨНГӨӨ:ЭРДЭНЭБАТ ГЭЖ ЛУЙВАРЧИН КОНСЕРВАТУР БОЛГОНО ГЭЭД ХЭДЭН ЖИЛ ШОУДААД ИДЭЖ ИДЭЖ ЯВЛАА ДАА. 2016-12-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?