НӨХӨН ОЛГОВОРГҮЙГЭЭР ТОСТ, ТОСОНБУМБЫН НУРУУГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ БОЛОМЖТОЙ

2016-12-14  

Өнөөгийн байдлаар Тосонбумбын нуруунд олгогдсон хайгуулын зургаан лицензээс болж хилийн заагийг тогтоох ажил тодорхойгүй хугацаагаар хойшилж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Тост, Тосонбумын нурууг улсын тусгай хамгаалалтад авахын тулд хилийн заагийг тогтоох шаардлагатай.

Үүний тулд уг хилийн заагт багтаж байгаа зургаан лицензийг цуцлах ёстой. Гэтэл уг зургаан лицензийг цуцлах асуудал хөндөгдөхөд компаниудын зүгээс нөхөн олговор авах шаардлага тавьж байгаа юм. Албан бус мэдээгээр 40 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговрын асуудал яригдаж байгаа ажээ. Засгийн газар болон нийтийн дунд Тост, Тосонбумын нуруун дахь зургаан лицензийг цуцлахад заавал их хэмжээний нөхөн олговор олгох ёстой гэсэн ойлголт явж байна.

Гэтэл бодит байдал дээр тухайн зургаан лицензийг нөхөн олговор өгөхгүйгээр цуцалж, Тост, Тосонбумын нурууг улсын тусгай хамгаалалтад авах бүрэн боломж байгаа. Дараагийн асуудал бол шүүх хурал анх хуралдахаар зарлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэлд дурьдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх учраас шүүх хуралдаанд заавал оролцуулах ёстой гэсэн үндэслэлээр дөрвөн удаа хойшлоод байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад Ашигт малтмал, газрын тосны газар болон Улсын бүртгэлийн газарт байгаа хаяг, байршлын дагуу шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Гэвч тухайн хаягт байхгүй байна гэсэн тайлбартайгаар буцаж ирээд байгааг шүүхээс мэдэгдсэн. Хайгуулын ч бай, ашиглалтын ч бай тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нэрийн өмнөөс, бүх ард түмнийг төлөөлж хуулийн этгээдэд олгох нь өндөр хариуцлагыг дагуулж байгаа.

Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нь АМГТГ болон Улсын бүртгэлийн газар бүртгэлтэй хаяг байршил дээрээ байхгүй удирдлагууд нь олдохгүй байгааг юу гэж ойлгох вэ. Зөвхөн уг шалтгаанаар шүүх хурал дөрвөн удаа хойшлоод байна. Байгаль орчны төлөөх “Ногоон сэтгүүлч”-ТББ-аас Тост, Тосонбумын нурууг улсын тусгай хамгаалалтад яаралтай авах асуудлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон холбогдох төрийн өндөр албан тушаалтнуудад асуулга хүргүүлж байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?