ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2017-01-03  

Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээний дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар сурталчлан таниулах, тэдэнд зөв дадал хэвшил олгох ажлыг хамтран зохион байгуулах юм.

Эрчим хүчний зохицуулах хороо болон Нийслэлийн Боловсролын газрын зүгээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар заах хичээлийн хөтөлбөр боловсруулах, хичээлийн гарын авлага, үзүүлэн таниулах материал, бусад шаардлагатай зүйлсийг бэлтгэх, эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний тухай хичээл заах багш нарыг сургаж, дадлагажуулах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Энэ үеэр "Сургуулийн сурагчдад зориулсан эрчим хүчний хичээлийн тусгай хөтөлбөртэй болсноор эрчим хүчний үнэ цэнийг сайн мэддэг, эрчим хүч хэмнэх дадал хэвшилд сурсан ирээдүйн иргэдийг бэлтгэж чадна. Тиймээс сургалтын хөтөлбөр, чанарт анхаарч ажиллах шаардлагатай” хэмээн Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан онцолж байлаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?