ВАЛЕНТИНЫ БАЯРЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

2016-02-11  

Тун удахгүй гэгээн хайрын баяр болох гэж байна. Энэ баяраар хосууд бие биедээ шоколад, сарнай, дугтуй солилцдог. Энэхүү баяртай холбоотой сонирхолтой баримтыг уншигч танд хүргэе. 

Анх Ричард Кадбьюри хэмээх залуу шоколадыг Валентины баярын бэлэг тэмдэг болгосон 

Ричард Кадбьюри хамгийн анхны Валентины баярын шоколадны хайргыг хийжээ. Тэрээр 1868 онд хайртай бүсгүйдээ зориулж зүрхэн хэлбэртэй хайрцаг бүхий шоколадыг бэлэглэсэн бөгөөд хайрцагны  баглаа боодлыг өвөрмөцөөр зурж, чимэглэсэн байна. Тэр цагаас хойш Валентины баяраар шоколад солилцдог болжээ.

Хамгийн удаан хугацааны гэрлэлт

Албан ёсны хамгийн урт хугацааны гэрлэлтийг амжилтыг Хэрбэрт болон Зэлмира Фишер нар тогтоосон бөгөөд нөхөр Фишер өөд болох хүртэл гэр бүл байсан нийт хугацаа нь 86 жил 290 өдөр байжээ.

Таны тэжээвэр амьтан ч гэсэн Валентин чинь байж болно

Энэ дэлхий дээр бидэнд хайртай гэж хэлж чадах хэдхэн зүйл байдаг. Бидний зарим нэг нь тэжээвэр амьтдаа өөрийн гэр бүлийн гишүүн мэт хайрлаж хамгаалдаг. 2015 оны Валентины баяраар АНУ-д амьтан тэжээгч хүмүүс нийт 703 сая долларыг тэжээвэр амьтдынхаа бэлгэнд зарцуулсан байна.

Нэг дор хамгийн олон хос үнсэлцсэн рекорд

2004 онд 5300 гаруй хос үнсэлцэж амжилт тогтоожээ. Үүнээс хойш Унгар Будапест хотын Элизабетийн гүүрэн дээр 5875 хос үнсэлцэж энэ амжилтыг эвдсэн байна. Хамгийн сүүлд 2007 онд Филиппинд 6124 хос үнсэлцсэнээр энэхүү амжилтыг эвджээ.

Өмнөд Солонгост сар болгон романтик баяр тэмдэглэдэг

Өмнөд Солонгост, сар болгоны 14-нийг романтик өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд хосууд нийт 12 бэлэг бэлддэг. Дарааллаар нь дурдвал:  Лааны өдөр, Валентины өдөр, Цагаан өдөр, Хар өдөр, Сарнайн өдөр, Үнсэлтийн өдөр, Мөнгөн өдөр, Ногоон өдөр, Хөгжмийн өдөр, Дарсны өдөр, Киноны өдөр, Тэврэлтийн өдөр гэх мэт дарааллаар тэмдэглэдэг ажээ.

Хар өдөр 4 сарын 14-нд болдог ба ганц бие хүмүүст зориулсан өдөр юм.

Ганц бие хүмүүс Жажамеон гоймон иддэг байна. Тэд хар хувцас, гоёл чимэглэлийн зүйлс өмсөж хумсаа хүртэл хараар будаж өнгөрүүлдэг ажээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?