Саяхан Английн хөгжимчин Тиние Тэмпа, зурагчин, дуучин Таая Бэллотой хамт Нигер улсад зураг авч явахдаа талх зардаг нэгэн эмэгтэйн зургыг санамсаргүй дарсан байна. Дарсан зураг нь үнэхээр гайхалтай байсан бөгөөд тэдэнд үнэхээр таалагджээ. Хүн болгон зургийг хараад тэр эмэгтэйг загвар өмсөгч эсэхийг асууж сурагласан байна. Бэлло өөрийн Инстаграмм дээрээ санамсаргүй давхцал байсан гэж тайлбарласан бөгөөд өнөөх бүсгүйг олохоор шийдсэн байна.
Хэсэг хугацааны дараа бүсгүйг олжээ. Бүсгүй 27 настай Олажумоке Орисагуна байсан бөгөөд тэрээр 2 хүүхдийн ээж, талх зардаг нэгэн байсан гэнэ.
Ингээд Олажумоке Орисагуна Бэллогын тусламжтайгаагаар загвар өмсөгчийн гэрээ хийснээр барахгүй түүний зураг “ This Day Style “ сэтгүүлийн нүүрэн дээр тавигджээ. Гайхалтай биш гэж үү?
А. РЕНЧИНДОРЖ