ТА ЯАГААД АМЖИЛТАНД ХҮРЭХГҮЙ БАЙНА ВЭ ? ТАНЫ ТОЙРОХ ЁСТОЙ 5 ЗАРЧИМ

2016-02-18  

Нэг. Тодорхой зорилгогүй амьдрах

Зорилгоо тодорхойлж чадаагүй байгаа хүн хэзээ ч амжилт олохгүй. Зорилгоо тодорхойлсны дараа амжилтад хүрэх зам мөр гарч ирдэг.

 

Хоёр. Өөрийгөө дутуу үнэлэх

Зорилгоо дээгүүр тавь. Тэгээд зүтгэ. Та хэрвээ өөрийгөө хурцалж, зоригжуулж, тэмүүлж чадахгүй бол таны эгнээний тэмүүлэлтэй нэгэн урд чинь өлхөн гарна. Өөрийгөө бүү гол, өөрийгөө доош нь битгий хэл . Харин өргө тэгээд зүтгэ.

 

Гурав. Мэдлэг боловсролоо буруу ашиглах

Мэргэжлийн диплом бол таны баталгаа биш. Энэ бол зөвхөн суралцсаныг илэрхийлэх гэрчилгээ төдий юм. Харин мэдлэг чадвар бол таны хөдөлгөх хүч мөн. Түүнийгээ хааш нь, юунд, хэрхэн ашиглахаа сайтар тооцох нь чухал. Мэдлэг оюунаа оновчтой, зөв залах шаардлагатай. Мэдлэг оюунаа байнга хөгжүүлэх, мэдлэгээ баяжуулах, хурцлах, шинэ санаа оноог хослуулах нь амжилт өөд хөтөлнө.

 

Дөрөв. Хувийн сахилга бат алдагдах

Амжилтад хүрэхийн тулд өөрийнхөө сул талыг ялж сурах хэрэгтэй. Өөрийгөө сахилга баттай болгох шаардлагатай. Санхүүгийн хэлээр, бага үрж, их хэмнэ ч гэдэг. Хэрэггүй, шаардлагагүй олон зүйлээс татгалзаж чадах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хувийн, төмөр мэт хатуу сахилга батыг мөрд.

 

Тав. Ачааллыг даахгүй байх

Биеийн хүч бол оюуны хүчтэй адил. Таны оюун санаа хүчтэй байхад бие сэтгэл ч түүнд нийцэх шаардлагатай. Та туйлдаад, ядраад, нойргүйдээд байвал санасан зүйл хэр урагшлах вэ? Тиймээс биеийн хүчний дасгал сургууль хийж, бие организмаа сэргээх нь чухал

 

 

Орчуулсан ЦЭБЭ.             

                                                                                                              Үргэлжлэл бий...

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin :heregtei medeelel bn bayrlalaa 2016-02-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?