ӨВЛИЙН ЗУСЛАНД ХҮҮХДҮҮД НОМ УНШЛАА

2017-01-19  

Боловсрол Сургалтын Хүрээлэн ТББ, Сидней Ротари болон Улаанбаатар Ротари клуб нийслэлийн 37-р сургуультай хамтран “Өвлийн зусланд ном уншицгаая-2017” төсөл хэрэгжүүллээ. Тус сургуулийн 2Д ангийн 40 хүүхэд тус төсөлд хамрагдсан бөгөөд уг төслийн зорилго нь хүүхдүүдийг багаас нь ном унших сонирхолтой болгох, номтой нөхөрлөх юм. Төслийн хүрээнд хүүхдүүд Олон улсын Найрамдал зусланд 5 хоног амарч, ном уншиж, номын талаар ярилцаж, ном бүтээх дасгал хийлээ. 

Боловсрол сургалтын хүрээлэн  уг төслийг 2009 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд өмнө нь сурагчдын зуны амралтаар зохион байгуулж байсан байна. Энэ жил анх удаа өвлийн улиралд хүүхдүүдийг утаагүй, цэнгэг агаарт амруулахын зэрэгцээ номтой нөхөрлөх боломжийг олгосон байна. Тус төсөлд хамрагдсан хүүхдүүд цүнхтэй ном бэлгэнд авсан юм. Хүүхдүүд номоо хэрхэн уншиж, унших чадвар нь хэр сайжирсныг эргэж мониторинг хийх юм байна.  Уг төслийн хаалтын ажиллагаа  болж, хүүхдүүд зуслан дээр сурсан зүйлсээ эцэг эх, зочдод тайлагналаа.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?