ХАЙЛААСТАД 150 ХҮҮХДИЙН ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2017-02-07  

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн XVI хороонд буюу Хайлаастад 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтэд нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү цэцэрлэгийн барилгыг “Бат-Энх-Хүү” ХХК-ийн хамт олон канад технологиор барьж ашиглалтад өгчээ. Чингэлтэй дүүргийн XVI хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 1294 хүүхэд байдаг аж. Шинээр баригдсан 246-р цэцэрлэгт хамрах хүрээний буюу тус хорооны Согоотын 41-60 гудамжны 140 хүүхэд одоогоор хамрагдаад байгаа аж.

“Манай нийт ажилчдын 40 гаруй хувийг тухайн хорооны иргэд эзэлж байгаа” хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Саранчимэг онцолж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?