БЕЛАРУСЬ УЛСТАЙ СОЁЛЫН САЛБАРТ ХАМТАРНА

2017-02-07  

“Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Соёлын яам хоорондын хэлэлцээр”-т өнөөдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурной нар гарын үсэг зурлаа. 

Хэлэлцээр байгуулагдсанаар хоёр орны соёл, урлагийн байгууллага болон уран бүтээлчид ажил хэргийн шууд харилцаа тогтоон, хамтран ажиллах боломжийг нээж байгаа юм. 

Тухайлбал, хоёр орны соёлын салбарын мэргэжилтнүүд, уран бүтээлчид туршлага, мэдээлэл, материал харилцан солилцох, шинжээч, мэргэжилтэн солилцож ажиллах, хамтарсан тоглолт, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурлыг  зохион байгуулах зэрэг олон талт харилцааг хөгжүүлэх гарц нээгдэж байгаагаараа онцгой ач холбогдолтой. 

 

 

ЭХ СУРВАЛЖ: БСШУСЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?