БЯЦХАН СУРАГЧИД НОМЫН САНТАЙ БОЛЛОО

2017-02-16  

“Номтой нөхөрлөе” төслийн хүрээнд  Баянзүрх дүүргийн 132 дугаар бага сургуулийн “Бид ирээдүйн Нобелийн шагналтнууд” номын сан нээлтээ хийлээ. Уг төслийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчЭ.Эрдэнийн санаачлагаар “Нобелийн шагналтнууд ТББ”-тай хамтран хэрэгжүүлсэн юм.

Номын сангийн нээлтэд 27 дугаар хорооны ИТХ-ын төлөөлөгч Э.Эрдэнэ, Засаг дарга Л.Батдэлгэр, Боловсролын хэлтсийн дарга Х.Батбаяр, 132 дугаар сургуулийн захиргаа болон бяцхан уншигчид оролцов. Хүүхдийн номын сан  хүүхэд, багачуудад зориулсан үлгэр, уран зохиол, математик, дүрслэх урлаг зэрэг 10 гаруй сая төгрөгний номын фондтой.

Дашрамд дурдахад, 27 дугаар хорооны бяцхан сурагчид, хүүхдүүдэд “Бид ирээдүйн Нобелийн шагналтнууд” номын сантай болоход ИТХ-ын төлөөлөгч Э.Эрдэнийн оролцоо, хувь нэмэр асар их байсныг 132 дугаар сургуулийн захирал нээлтийн үеэр онцолж байлаа.

 

ЭХ СУРВАЛЖ: ZASAG.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?