1988, 1952, 1916 оны луу жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.
1964 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул “Насны судар” уншуулваас сайн.
1964 оны луутай эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана.
1976 оны луу жилтэй нийт хүмүүс санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдана. Луу жилтэй нийт хүмүүс насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдана.
Эх сурвалж : Зууны мэдээ сонин