1931 оны хоньтой эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа бататгууштай.
1979, 1955 оны хоньтой эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.
1979, 1919 оны хоньтой эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана.
1967 оны хоньтой эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. Хонь жилтэй нийт хүмүүс хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай.
1931 оны хонь жилтэй нийт хүмүүс ба 1979, 1967, 1955 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдана.
1979, 1967, 1955 оны хонь жилтнүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.
1991, 1943, 1919 оны хоньтой эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.
1991, 1943, 1919 оны хоньтой эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учрах сайн.
Эх сурвалж : Зууны мэдээ сонин