Монголчууд цагаан сарын шинэ дээр улаан гараар золгохгүй хэмээн бэлгэ зохиож, хадагтай золгодог ёсон буй. Золгодог хадгаа хуучрахаар нь нандигнан хадгалдаг. Тийнхүү хадгалах нь ихэс дээдсийн мухарт хүрснээр эрхэм дээдсийн адис жанлав тогтсон хэмээх үзэлтэй холбоотой гэнэ. Энэ ёсыг үл мэдэгчид хадгийг шүүрч аваад золгодог. Зарим золголтод хуруу гартаа уяад золгох ч байдаг. Харин ахас ихэс, багш тэргүүтэндээ өргөх хадгаа эхэлж өргөсний дараа золголтын хадагтайгаа золгодог.
Цагаан сараар цаасан мөнгө барьж золгох ёс байдаггүй. Эдүгээ үед бэл бэнчингээ харуулах мэт мөнгө барих нь цаагуураа цаад хүнээ жаахан басамжлаад ч байгаа юм шиг...Цагаан сараар мөнгө төгрөг өгмөөр байгаа бол амьтны нүднээс холуур бурхан шүтээндээ залваас зохилтой.
Эх сурвалж : Зууны мэдээ сонин