ЭССЕНИЙ УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

2017-03-09  

Монголбанк эдийн засгийн ерөнхий сэдвийн хүрээнд эссе бичлэгийн уралдааныг тогтмол зохион байгуулснаар иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хөшүүргийг бий болгох, Төв банкны тухай мэдлэгийг сайжруулахыг зорьж байна.

2017 оны I улирaлд “Монгол улсын хүрэх ёстой хөгжлийн түвшин, үүнд иргэн хүний оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд иргэдийн дунд эссе бичлэгийн уралдааныг 2017.01.17-2017.02.13 хооронд зохион байгуулж, нийт 223 материал хүлээн авлаа.

Тус тэмцээнд Улаанбаатар, хөдөө орон нутаг, хилийн чанадаас ч оролцогчид оюуны бүтээлээ ирүүлснээс дараах 3 оролцогчийн бүтээл эхний 3 байрт шалгарлаа:

  • I байр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр дунд сургуулийн сурагч Б.Ганбат (79/100 оноо);
  • II байр: Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн 4 курсын оюутан З.Баасандорж (75.8/100 оноо);
  • III байр: ХБНГУ-д суралцаж буй оюутан Б.Мөнхдалай (75/100 оноо).

Тэмцээнд ирүүлсэн материалуудыг 3 үе шаттайгаар дараах 12 үзүүлэлтийн дагуу шалгаруулж  эхний 3 байрыг тодруулсан юм байна.

Энэ удаагийн уралдаанд оюуны бүтээлээ ирүүлсэн оролцогчдод Монголбанкны зүгээс талархал илэрхийлэхийн зэрэгцээ дараа дараагийн удаад зохион байгуулагдах “Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал”, “Шилдэг эдийн засгийн нийтлэл”, “Монголбанкны эссений тэмцээн” зэрэг уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцохыг урьж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ : МОНГОЛБАНК

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?