”САЙН БАГШ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2017-03-15  

Төр засгаас боловсролыг шинэчлэх бодлого чиглэлийг гарган, багш нарын хандлагыг өөрчлөх, багшийн мэргэжлийг дээшлүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Сайн багш” хөтөлбөр юм. Сайн багш хөтөлбөр нь 2017-2020 он хүртэлх хугацаатайгаар явагдах юм байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Завхан аймагт Сайн багш хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Сайн багш хөтөлбөр нь өндөр мэдлэг, ур чадвар сайн туршлагаас суралцаж ямагт түгээн дэлгэрүүлдэг, ажлын байран дээрээ тасралтгүй хөгждөг манлайлан үлгэрлэдэг, хүүхдийг хайрлаж хүндэлдэг, ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг, хариуцлагатай багшийг бий болгохыг зорин ажиллаж байна.

Сайн багш хөтөлбөрөөр багш нарт шаталсан сургалтуудыг зохион байгуулах, ЕБС, СӨБ-ын багш удирдах ажилтны Багшийн сэтгэл хүүхдэд 1,2,3 бүсчилсэн сургалт зохион байгуулах, итгэл даасан ирээдүйтэй багш, сургагч багш нарын туршлага судлах хамтран ажиллах, багш нар ажлын байран дээрээ хөгжих, бүтээлч үйл ажиллагааг дэмжих үүднээс сургууль цэцэрлэгүүд хамтран ажиллах, туршлага судлах, багш удирдах ажилтны солилцоог дотоод гадаадын боловсрол соёл урлагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг үе шаттай үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлэх юм байна.

 

 

Эх сурвалж : Шинэ Завхан телевиз

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Очироо:Орон нутгийн багш нар үнэхээр мундаг шүү. Амжилт хүсье 2017-03-15
Зочин:Багш нар сайн байж хүүхдүүдийн боловсрол дээрдэнэ. Багшийн сургуульд шалгуур байх ёстой. Тэгэхгүй хамгийн муу хүүхдүүд элсдэг болсон. 2017-03-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?