СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН 46 ХУВЬ НЬ СУРГАЛТЫН ЧАНАРТ ХЯНАЛТ ТАВЬЖ ҮР ДҮНГ ТООЦДОГГҮЙ

2017-03-31  

МХЕГ, НМХГ хамтран  “Сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуй, дотоод хяналтын асуудлууд” сэдэвт салбарын сургалтыг онлайнаар зохион байгууллаа. Сургалтад сургууль, цэцэрлэгийн удирдлага, эмч, дотоод хяналт хариуцсан мэргэжилтнүүд хамрагдав.

Энэ үеэр “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас боловсролын салбарын чиглэлээр баримтлах бодлого, хүүхдийн байгууллагын дотоод хяналт, үр дүнг үнэлэх зөвлөмж”, “Сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуйн шаардлага, нийтлэг зөрчил”, “Хяналтын хуудсыг ашиглаж эрсдэлийг тогтоох, урьдчилан сэргийлэх”, хүнсний аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, давсны зохистой хэрэглээ, хүүхдийн хоногт авбал зохих үндсэн ба шимт бодис, илчлэгийн хэмжээг тодорхойлох арга зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн.

Өнгөрсөн онд боловсролын чиглэлээр хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн 75 хувь нь сургалтын орчны, 85 хувь нь анги дүүргэлт нормоос хэтэрсэн, 46 хувь нь сургалтын чанарт тогтмол хяналт тавьж үр дүнг тооцож ажиллаагүй дутагдал байв. Мөн хүүхэд бүрийн ахиц, хөгжлийг үнэлж эцэг эхчүүдтэй хамтарч ажилладаггүй, хувийн цэцэрлэгүүдэд мэргэжлийн багш дутмаг, дотоод хяналт шалгалт тогтмолжоогүй зөрчил буурахгүй байна. Анги танхимд агаарын бохирдол 21 хувьд, хоол үйлдвэрлэх газрын 22.6 хувьд бохирдол илэрсэн нь тухайн байгууллагын дотоод хяналт сул байгааг харуулж буй. Нөгөөтэйгүүр хүүхдийн сандал, ширээний хэмжээ хүүхдийн нас, биеийн өндөрт зохицохгүй байгаа зөрчлийг засч залруулах шаардлагатай юм.

Иймээс МХЕГ-аас 2017 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгасны дагуу уг сургалтыг зохион байгуулж, сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуйн шаардлага, нөхцөл, хэрхэн хангаж ажиллах, дотоод хяналтыг тогтмолжуулах талаар холбогдох хууль, дүрэм журмыг танилцуулж, мэдлэг чадварыг дээшлүүлэн, эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр зорьж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: МХЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Үр дүн тооцох битгий хил үр дүнтэй ажилладаг юмуу даа 2017-04-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?