Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын хүрээлэнг үүсгэн санаачлагчдын нэг, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэл, магадлагааны хэлтсийн дарга, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч Чогжмаагийн Дашням агсаны нэрэмжит улсын XX олимпиадын II шатны шалгаруулалт явагдаж дүнгээ гаргалаа.
XX олимпиадад МУИС-ийн Бизнесийн сургууль, ХААИС-ийн ЭЗБС, ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, СЭЗИС, МУИС-ийн Орхон сургууль, МУИС-ийн Завхан сургууль, Ховд их сургууль, ХУИС, ОУЭЗБДС, Мандах бүртгэл ДС, Мандах бүртгэл ДС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, Отгонтэнгэр ИС, Этүгэн ДС, УБ-Эрдэм их сургууль, ОУ-ын НББ, санхүүгийн мэргэшсэн сургуулиуд оролцлоо.
Олимпиадын шагнал гардуулах ёслолд олимпиадын нэрэмжит эзэн болох Ч.Дашням агсаны гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, их дээд сургуулийн багш, оюутнууд, хүндэт зочид, ММНБИ-ийн хамт олон оролцлоо.
XX олимпиадад 653,5 оноогоор Санхүү, эдийн засгийн их сургуулийн оюутнууд одтой байж, тэргүүн байрыг эзэллээ. Олимпиад болсон 20 жилийн түүхэн хугацаанд тус сургууль 8 дахь удаагаа түрүүлсэн үзүүлэлтээр амжилтаа ахиуллаа. 608 оноогоор МУИС-ийн Бизнесийн сургууль, 597 оноогоор Мандах бүртгэл ДС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулиуд удааллаа.
Нягтлан бодох бүртгэлийн уламжлалт олимпиадаас жил бүр хувийн дүнгээр эхний ТОП -10 оюутанг шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаагийн олимпиадад 3 оюутан оноо тэнцэж, гурвуулаа 10-р байр эзэллээ. Эхний 10 байранд :
СЭЗИС-ийн оюутан Б.Жавзмаа-105 оноо, Мандах бүртгэл ДС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн оюутан Э.Ганбаяр-105,5 оноогоор шалгарлаа.
Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадад оюутнуудаа амжилттай удирдсан багш нарыг мөн шалгаруулдаг уламжлалтай. Үүнд: 1-р байрыг СЭЗИС-ийн багш П.Доржпүрэв, 2-р байрыг МУИС-ийн багш Н.Дамдиндорж, 3-р байрыг Мандах бүртгэл ДС-ийн Дархан салбарын багш Б.Мөнхбаяр, 4-р байрыг Мандах бүртгэл ДС-ийн багш Г.Золбоо, 5-р байрыг ОУ-ын НББ, санхүүгийн мэргэшсэн сургуулийн багш С.Түвшинбаяр нар эзэллээ.
Олимпиадыг “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК, Мэжик групп ивээн тэтгэлээ.
Г.ЗОЛБОО