ЕБС-ИЙН НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭН СУРАЛЦАХ ХҮҮХДҮҮДИЙН БҮРТГЭЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ

2017-04-26  

ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийн бүртгэл эхэллээ. Өнөөдрөөс эхлэн 2017-2018 оны хичээлийн жилд суралцах хүүхдүүдийг  ирэх 5-р сарын 15 хүртэл бүртгэнэ гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийн хамт ирж бүртгүүлэх бөгөөд эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй.

Элсэгчдийн бүрдүүлэх материал:

-Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар

-Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхийн  эх хувь болон хуулбар

-3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг

-Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагаа үзнэ.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?