ӨГЛӨӨНИЙ "6:45" ЦУВРАЛ ЛЕКЦ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2017-05-10  

Ээлжит ӨГЛӨӨНИЙ "6:45" цуврал лекц уулзалт амжилттай сайхан болж өнгөрлөө. Энэ удаагийн эрхэм зочин Хайрын дархлаа ТББ-н захирал, Гэр бүл судлаач, "Хайрын төсөл" радио нэвтрүүлгийн хөтлөгч Т.Бямбатогтох "ЧАДАХ УУ?" хэмээх сонирхолтой сэдвээр лекц, яриа хийж өнөө өглөө ирсэн нийт залуучуудад маш их эрч хүч урам зориг, мэдээлэл, мэдлэг болон эерэг энерги өглөө.

Биеэ засаад гэрээ зас гэдэг, хамтран амьдарч эхлэх гэж байгаа залуус болон хамтран амьдраад явж байгаа болон он удаан жил хамт амьдарсан хосуудын тулгардаг бэрхшээл жижгээс том асуудал бүрийг яаж хамтдаа даван туулах, эр хүн, эмэгтэй хүмүүс энэ амьдралд ямар үүрэг хариуцлагатай байх ёстой, залуус бид үр хүүхдүүдээ яаж хүмүүжүүлэх болон олон асуудлыг шийдэлтэй нь ярьж зөвлөгөө өгч өнөөдөр хүрэлцэн ирсэн нийт залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийсэн Т.Бямбатогтох танд болон өглөө эрт сэрэн манай лекцэд суусан залуучууд, 6:45 лекц уулзалтын Ерөнхий ивээн тэтгэгч Tengis Cinema биднийг үргэлж дэмжин ажилладаг Best Western Premier Tuushin Hotel -ийн хамт олон та бүгдэд маш их баярлалаа.

Өглөө эрт өөрийгөө ялан дийлж зорилгынхоо төлөө тэмүүлж буй та бүхэн бусдаас үргэлж нэг алхам илүү байгаа шүү. Дараагийн ѳглѳѳний 6:45-д уулзацгаая.

 

 

 

 

NOUS Mongolia

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?