УЛСЫН ШАЛГАЛТЫН “ДАХИН ШАЛГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУВААРЬ

2017-05-27  

5 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан 12 дугаар ангийн математикийн хичээлийн шалгалтын материалыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг нь нууцлалын баталгаа гаргасан үүрэг, хариуцлагаа зөрчиж сэдэв даалгаврыг шалгалт эхлэхээс өмнө задалж олон нийтийн цахим хэрэгслээр тараасан зохисгүй, ёс бус үйлдэл гаргасан нь тогтоогдсон. Тиймээс математикийн шалгалтыг хүчингүй болгож, ирэх мягмар гаригт буюу тавдугаар сарын 30-ны өдөр авахаар болсон. Мөн Боловсролын үнэлгээний төвөөс ЕБС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн улсын шалгалтад амжилтгүй дүн үзүүлсэн сурагчдаас авах 'ДАХИН ШАЛГАЛТ'-ын хуваарийг гаргажээ. 

Ерөнхий боловсролын сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн улсын шалгалтад амжилтгүй дүн үзүүлсэн сурагчдаас авах “ДАХИН ШАЛГАЛТ” зохион байгуулах хуваарь

5-р  анги

            Монгол хэл:                              2017 оны 05-р сарын 29 өдөр 12:00 цагт

Математик:                              2017 оны 05 дугаар сарын 30 өдөр 12:00 цагт

Байгаль шинжлэл:                  2017 оны 05 дугаар сарын 31 өдөр 12:00 цагт

9 дүгээр анги

Монгол хэл:                             2017 оны 05 дугаар сарын 31 өдөр 10:00 цагт

Математик:                              2017 оны 06 дугаар сарын 2 өдөр 10:00 цагт

Байгалийн ухаан:                    2017 оны 06 дугаар сарын 5 өдөр 10:00 цагт

Нийгмийн ухаан:                     2017 оны 06 дугаар сарын 6 өдөр 10:00 цагт

12 дугаар анги

Монгол хэл:                              2017 оны 05 дугаар сарын 31 өдөр 11:00 цагт

Сонгосон  агуулгын хичээл:    2017 оны 06 дугаар сарын 2 өдөр 11:00 цагт

Гадаад хэл:                              2017 оны 06 дугаар сарын 5 өдөр 11:00 цагт

Математик:                              2017 оны 06 дугаар сарын 6 өдөр 10:00 цагт

Улсын шалгалт үргэлжлэх хугацаа

            5 дугаар ангийн шалгалт бүр         60 минут

            9 дүгээр ангийн шалгалт бүр         80 минут

           12 дугаар ангийн шалгалт бүр       100 минут

 

 

Эх сурвалж : БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?