Зуны эхэн сарын шинийн арван таван буюу Бурхан багшийн Их Дүйчин өдөр энэ сарын 9-ний Баасан гарагт тохиож байгаа юм байна. Энэхүү өдрийг тохиолдуулан МБШТ Гандантэгчэнлин хийдээс уриалж, улс орон даяар аравхуй, нигүүлсэхүйн утгат олон арга хэмжээг зохион байгуулдаг болоод нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байгаа билээ. Энэ жилийн хувьд МБШТөв Гандантэгчэнлин хийд, Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар болон сүм хийдүүд, төрийн бус байгууллагуудын хамтран “СЭТГЭЛ АРИУСАХУЙ” хэмээх арга зохион байгуулахаар болжээ.