Анх гарч ирээд шуугиулчихаад таг болсон Баясгаланг дахин тайзнаа гарч ирэхийг Монголчууд хүлээж байжээ. Түүний Жавхлантай хамтран дуулсан клипийг цагаан сараар хамгийн их үзсэн судалгаа гарчээ. Жавхлан санаачилж, Баясгалан дэмжиж, хамтран дуулсан " Хаврын найраг" дууны клипийг хийхийн тулд таван аймгийн нутагт зураг авахуулсан гэдэг. Одоо харин "БОТГОНЫ ДУУ" , "МӨНХИЙН ДЭРГЭД ЭЭЖ МИНЬ" дуу шиг сайхан үг, аятай бүтээл ирвэл дуулна" гэж хэвлэлд ярилцлага өгчээ. Түүний энэ үг монгол түмнийг баярлуулж, уран бүтээлчдэд дуудлага болон очсон байна.
Ц. ХИШГЭЭ