МОНГОЛ АДУУНЫ ӨВ СОЁЛТОЙ ТАНИЛЦААРАЙ

2016-07-08  

“Монгол адууны өв соёл” үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болж байна.

Үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт хадгалж буй адууны өв соёлын түүх, гарал үүсэл, адууны тоног хэрэгслийн үүрэг зориулалт, хурдан морины шинж, түүнд хэрэглэх эдлэл хэрэглэл, гоёлын эмээл, хазаарын ур хийцийн талаарх 100 гаруй үзмэр дэлгэжээ.

Тухайлбал, Хамгийн эртний үзмэр нь нийтийн он тооллын 2000 жилийн өмнөх адууны толгой, Хосгүй үнэт өвийн жагсаалтад орсон Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутгаас олдсон эмээлийн хэрэглэл, XIX-XX зууны эхэн үеийн монголчуудын эмээлийн тоног хэрэглэл багтжээ.

Мөн халх, элжгэн халх, дөрвөд, өөлд, урианхай, баяд, захчин, торгууд, дархад, буриад, дарьганга, үзэмчин, барга, казах, цаатан эмээл зэрэг угсаатан ястны 17-18 төрлийн эмээл болон адууны уналга, тоног хэрэгсэлтэй холбоотой үзмэрүүдийг толилуулж байна. Үзэсгэлэн ирэх 9 дүгээр сарын 04-нийг хүртэл үргэлжлэх ажээ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?