MОНГОЛ НУМ СУМЫН ТҮҮХИЙГ ХАРУУЛСАН ҮЗЭСГЭЛЭН ЭНЭ САРЫН 30-Н ХҮРТЭЛ ДЭЛГЭГДЭНЭ

2016-06-20  

“Монголчуудын өв соёл–Монгол нум 3000 жил ”үзэсгэлэн үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд хүрсээр байна.

Тус үзэсгэлэнд Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн XIX зуун хүртэл үеийн олон гайхамшигтай олдворууд буйгаас гадна Монгол улсын Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, Гоц мэргэн Ж.Баттөмөр, Хүндэт мэргэн, нум урлаач Т.Батмөнх, С.Болдбаатар /нум сум урлаач, “Хөвчит нум” ХХК-ийн захирал/ нарын нум сум, хэрэглэл, Л.Мөнхийн /нум сум урлаач, судлаач/ хувийн цуглуулга болон шинээр туршиж сэргээн үйлдсэн зарим үзмэрүүдийг анх удаа дэлгэн үзүүлж буй юм. Нум сумын түүхэн хөгжлийг харуулсан тус үзэсгэлэн 6-р сарын 30 хүртэл үргэлжилнэ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?