ГИННЕСИЙН НОМОНД ТОДООР БИЧИГДЭХ ҮЙЛ ЯВДЛЫН ГЭРЧ НЬ МОНГОЛ УЛСЫН ИРГЭД БОЛЛОО

2016-08-07  
Өчигдөр Чингисийн төв талбайд 427 монгол уран нугараач нэг дор цуглан уран нугаралтын гайхамшигтай үзүүлбэрүүдийг үзүүллээ.

Нэг дор "Хамгийн олон нугараач зэрэг уран нугарсан" хэмээн Гиннесийн номонд тодоор бичигдэх үйл явдлын гэрч нь Монгол Улсын иргэд боллоо хэмээн тоглолтыг зохион байгуулагчид  нь онцолж байв.

Тоглолт 1 цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд Дарь эхүүд, ус, цэцэгс, могойн чуулган, Алунгоо хатан гэсэн тус бүрийн уран нугаралтын үзүүлбэр тоглолтын хэсгүүдээс бүрджээ. Тоглолтод Үндэсний циркийн дэргэдэх Уран нугаралтын дугуйлан, Шинэ цирк төвийн дэргэдэх “Отгоо” студи, Нугаралтын “X-Roses” студи, Хаан банкны дэргэдэх “Акработын төв", Циркийн хөгжил төвийн нугараачид, Улаанбаатар чуулгын нугараачид, Дархан хотын “Шонхоодой” цирк, Эрдэнэтээс ““Эрдэнэс”, “Увидас” дугуйлан, Дундговь аймгаас “Сондор”, Дорноговь аймгаас “Дорнын уянга” гээд нийт уран нугаралтын 20 студийн 427 уран нугараач, жүжигчид оролцож уран нугаралтаа хийж сонирхуулсан. Тэдний хамгийн бага нь 4 настай А.ЭРХСУВД охин байлаа.

Тоглолтын ерөнхий найруулагчаар МУСТА Р.Мөнхсайхан ажиллаж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид оролцож уран бүтээлээсээ нийслэлчүүддээ толилууллаа. 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?