МАНАЙ БАЛЕТЧИД СӨҮЛИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2016-06-27  

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Соёлын тэргүүний ажилтан О.Ганцоож, О.Анужин, залуу бүжигчин О.Хатанбаатар нар Сөүл хотноо болсон олон улсын балетын наадам амжилттай оролцжээ. Жил бүр зохион байгуулдаг энэхүү наадамд Хелсинк, Москва, Берлин, Нью-Йорк, Шанхай, Варна, Токио, Улаанбаатар, Истанбул, Сөүлийн театрын шилдэг бүжигчид оролцдог томоохон тэмцээн юм. Наадмын гала тоглолтод шилдэг 20 оролцогч оролцож, манай улсын бүжигчин О.Ганцоож, О.Анужин нар хүрэл медалийн эзэн болсон бол залуу бүжигчин О.Хатанбаатар дипломын шагнал хүртсэн байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?