НАРАНГИЙН АВТО ЗАМААС ОРБИТЫН АВТО ЗАМ ХҮРТЭЛХ 1.3 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ ЭХЭЛНЭ

2017-06-20  

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус ажлын гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК шалгарсан бөгөөд 2017 оны 06 дугаар  сарын  27-ноос 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр 1 407 971 748 төгрөгийн гэрээ байгуулжээ. Авто замын урт нь 1,3км, зорчих хэсгийн өргөн нь 7м, хоёр талаараа 1,5м өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх юм.

Өнөөдрийн байдлаар захиалагчийн зүгээс трассын дагууд газар дээр нь хэмжилт судалгааны ажлыг хийж, нийслэлийн Газрын албанд  дэвсгэр зургийг хүргүүлээд байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?