БАЯНХОШУУ ОРЧИМД АГААРЫН БОХИРДОЛ ХАМГИЙН ИХ ИХ БУЮУ ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС 17 ДАХИН ИХ ҮЗҮҮЛЭЛТИЙГ ЗААЖ БАЙНА!!!

2017-12-23  

Агаарын чанарын индекс 0-50 үзүүлэлт зааж байвал цэвэр гэж үздэг. Харин 51-100-г чанарын үзүүлэлт хэвийн, 401-ээс дээш зааж байвал их бохирдолтой буюу удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлнэ гэж үздэг юм.

Гэвч өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын ихэнх газрууд хэвийн хэмжээнээс хэдэн арав дахин их бохирдлыг зааж байна.

Тухайлбал, Нисэх орчимд агаарын чанарын индекс 417 байгаа бол Толгойтод 1222 буюу хэвийн хэмжээнээс 12 дахин их бохирдолтой байна.

Мөн МҮОНРТ орчимд 810, Амгалан орчимд 648 гэсэн үзүүлэлт зааж байна.

Өнөөдрийн хамгийн их бохирдолтой орчин бол 100 айл 1015, Баянхошуу орчимд 1719 гэсэн үзүүлэлт зааж байна. Энэ бол хүний эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлэхүйц бохирдол бөгөөд агаарын бохидлоос үүссэн хүнд металл, химийн хортой элементүүд хүний амьсгалын замаар дамжин цусанд нэвчиж төрөл бүрийн өвчин үүсгэх аюултай юм.

Иймд иргэд хөдөлмөрчид агаарын бохирдлоос өөрсдийгөө хамгаалж амны хаалт зүүх, хордлого тайлах сүү, цагаан идээ хэрэглэх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. ADITYA:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2022-05-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?