ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ХҮЧТЭЙ САЛХИ ШУУРГАТАЙ

2017-11-25  

Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш өдөр төв, говь, зүүн аймгуудын нутгаар

хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг анхааруулж байна.

2017 оны 11 дүгээр сарын 24-ний 20 цагаас 11 дүгээр сарын 25-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР : Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар  түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5  градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР : Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР : Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ : Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд  14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор  22-24 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

2017 оны 11 дүгээр сарын 26-наас 11 дүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 26-нд говь талын нутгаар, 28-29-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах боловч 27-ноос хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө    3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

 

 

Эх сурвалж : УЦУОШГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?