ХАМГААЛАХ БҮС ХЭРЭГЛЭЭГҮЙ ХҮМҮҮСИЙН 86 ХУВЬ НЬ ТАРХИНЫ ДОРГИЛТ, ГЭМТЭЛ АВДАГ

2017-12-08  

Дэлхий олон оронд автомашинаар зорчиход хамгаалах бүсийг зайлшгүй хэрэглэх ёстой гэж үздэг.

Олон улсын хэмжээнд хийгдсэн судалгаа болон туршлагаас үзэхэд автомашинаар зорчигчид хамгаалах бүсийг хэрэглэж хэвших нь ноцтой болон амь насанд аюултай осол гэмтлийг үлэмж бууруулдаг үр дүнтэй арга юм.

Хамгаалах бүс хэрэглэсэн тохиолдолд амь насанд аюултай болон ноцтой осол гэмтэл 50 орчим хувь багасгахаас гадна нийгмийн эрүүл мэндийн зардал ч ихээр хэмнэгддэг байна.

Хамгаалах бүс нь биед учирах гадны хүчийг бууруулаад зогсохгүй, осолдсон автомашин доторх хүний биеийг хөдөлгөөнгүй байлгаснаар автомашины эд ангиас бэртэж гэмтэхийг багасгадаг.

Мөн автомашинд зохих ёсоор зөв суугаагүйгээс ослын үед ноцтой гэмтэж болно. Тийм учраас суудлын түшлэгийг нуруугаараа налж, эгц урагш харж, хөлөө бүтэн улаар нь доош тавьж суух хэрэгтэй. Урагш налж эсвэл суудлын ирмэгт сууж явах нь осолтой.

Манай улсын хувьд 2013-2016 онд зам тээврийн осол, хэрэгт өртсөн нийт жолооч, зорчигчидын хамгаалах бүс хэрэглэсэн байдлаас үзвэл 68 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй, 16 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 16 хувь нь тогтоогдоогүй байна.

Монгол улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч болон бүх зорчигчид мөн улс хооронд, хот хоорондын тээврээр зорчиж буй иргэдийн, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс хэрэглээгүй зөрчлийг бууруулах, таслан зогсоох, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хамгаалах бүсний хэрэглээг нэмэгдүүлж, хэвшүүлэх зорилгоор 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “ХАМГААЛАХ БҮС” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

 

ХАМГААЛАХ БҮС ХЭРЭГЛЭХ НЬ ЖОЛООЧ, ЗОРЧИГЧ ТАНЫ ЯМАГТ УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ БАЙХ БОЛНО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТҮГЖРЭЛИЙГ СААРУУЛАХ ЗОРИЛГООР АВТОМАШИНЫ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ИРЭХ САРЫН 15-НААС АРАВДУГААР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА. ТА АЛЬ ХУВИЛБАРЫГ ДЭМЖИХ ВЭ?