НИЙТ ГЭМТ ХЭРГИЙН 91.1 ХУВИЙГ ХУЛГАЙ, ДЭЭРМИЙН ХЭРЭГ ЭЗЭЛЖ БАЙНА

2017-12-18  

Улсын хэмжээнд сүүлийн 3 жил /2015,  2016,  2017 оны эхний 11 сар/-д насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн нийт 2928 гэмт хэрэг бүртгэгдсэнийг ангиллаар нь авч үзвэл :  

Нийт хэргийн 91.1 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, дээрэмдэх, залилан мэхлэх, бусдын бие махбодод гэмтэл учруулах, танхайрах гэмт хэргүүд эзэлж байна.

Гэмт хэргийн улмаас өртөж, хохирсон нийт 2015,  2016,  2017 оны эхний 11 сар/-3553 хүүхдийн 27.0 хувь нь бусдын бие махбодод гэмтэл учруулах болон танхайрах, 17.3 хувь нь тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих, 11.1 хувь нь бусдын эд хөрөнгийг булаах, дээрэмдэх, 10.3 хувь нь хулгайлах, 3.5 хувийг залилан мэхлэх, 2.13 хувь нь хүчиндэх, 0.33 хувь нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт өртөж, хохирсон байна

Нийт хэргийн 69.04 хувь буюу бусдын бие махбодод гэмтэл учруулах болон танхайрах, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих, бусдын эд хөрөнгийг булаах, дээрэмдэх, хулгайлах, залилан мэхлэх гэмт хэргийн улмаас хохирсон байна.

Иймд Монгол улсын Хүүхэд хамгааллын тухай хууль,  Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүүхдийн сурч боловсрох, амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэх нь  энэ тэргүүнд шаардлагатай байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭГ ДУРДВАЛ : 

1. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассемблейн шийдвэрээр 1999 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрийг охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын “Цагаан туузтаны өдөр” болгон зарласан.  Энэ өдрийг тохиолдуулан улсын хэмжээнд “Хайрла Хамгаал” аяныг 16 хоногийн турш зохион байгуулж ажилласан.

2. Аяны хүрээнд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн ёс суртахууныг төлөвшүүлэх зорилготой мессежийг олны танил хүмүүстэй шторк хэлбэрээр бүтээж 28 телевиз, 5 FM радиогоор үзэгч, сонсогчид, олон нийтийг 98 цахим сүлжээгээр 648300 хүргэсэн.

3. Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөл, Монголын оюутны холбоо, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтран “Хүчирхийллийг таслан зогсооё” уриан дор нийслэлийн 16 их, дээд сургууль давлагаа (challenge) өрнүүлж, 48 их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдвээр парламентын мэтгэлцээнийг зохион байгуулсан.

4. “Хайрла, Хамгаал” аяныг улсын хэмжээнд нийт 1147 аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага дэмжин, хамт олноороо нэгдэж, 672770 иргэн оролцож, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр уулзалт 60, өдөрлөг 22, хэлэлцүүлэг 32, уралдаан тэмцээн 25, сургалт 142, зөвлөгөөн 31, нийт 312 арга хэмжээг зохион байгуулсан.

5. Мөн видео бичлэг 91, телевизийн 76 нэвтрүүлэг, зурагт хуудас 10065, постер, баннер 245 ширхгийг 28 телевиз, 8 радио, цахим сайт, өдөр тутмын сонингоор дамжуулан иргэд, олон нийтэд хүргэж ажиллалаа.

6. Төв, орон нутгийн цагдаагийн байгууллага аяны хүрээнд төр, захиргааны байгууллага болон иргэд, олон нийтийг аянд өргөнөөр татан оролцуулж, иргэд рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх, нөлөөллийн арга хэмжээг уулзалт, өдөрлөг, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, уралдаан тэмцээнийг өргөн хэлбэрээр хүргэх ажлыг богино хугацаанд идэвх санаачлагатай үр дүнтэй зохион байгууллаа.

7. Иргэд өөрсдийн дуу хоолой, санаачилгаар аянд нэгдэж бусдыгаа хүчирхийллээс татгалзахыг уриалж оролцсон нь “Хайрла-Хамгаал” аяны гол үр дүн байлаа.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
намсрай:өсвөр насны хүүхдүүдэд анхаарал сайн тавих шаард****тай 2017-12-18
DR. ADITYA:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2022-05-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?