Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ МИНИЙ БОДОЛ

2017-06-29  

Монгол Улс анхны Ерөнхийлөгчтэй болсон цаг саяхан анхны ерөнхийлөгч маань алиа марзан, архи туучихдаг, худлаа уриалга гаргачихаад улсаа бар биш баар улс болгосон гэдэг. Гадаадад Монголынхоо нэр хүндийг өсгөж чадаагүй нэгэн.

Дараагийн ерөнхийлөгч шударга ширүүн дүр төрхтэй шазуур зуун ярихаас инээмсэглэж үзээгүй нэгэн, гадаадад зочлох бүртээ улсдаа хандив гуйж, хөрөнгө оруулагч нарыг татах эрмэлзэлтэй ч өөрийн орны томоохон үйлдвэрээс хишиг хүртэгч байсан гэнэ. Ерөнхийдөө Монгол Улсын бэлгэдэл бол ерөнхийлөгч гэдгээр хайцаалж, улс төрөөс ангид амар тайван байжээ.

Харин дараагийн ерөнхийлөгч орос англи хэлээр нэвтэрхий сайн ярьж Монгол Улсынхаа нэр хүндийг гадаадад өндөрт өргөн гялалзаж эхэлсэн нь хоёр дахь үеийн сэхээтний давхаргаас ерөнхийлөгч сонгох нь зүйтэй гэдгийг харуулж өгсөн. Нээрээ ч тийм АНУ-д Кеннедийнхэн Ерөнхийлөгч болгохын тулд хүүхдийг багаас нь сайтар бэлдэж, нэр цэвэр боловсрол өндөр, зан харьцаа ёс суртахуунтай хүнийг бэлдэж нэрийг нь дэвшүүлж, гэр бүлийн тогтвортой харилцааг харгалзан үздэг “Зөв хүнийг” бэлддэг байж. Дэлхийд монголын нэрийг өргөж, Орос улсад төлөх өрийг тэглэж байсан ерөнхийлөгч маань яахаараа “Авилгын загалмайлсан эцэг” болж ширээнээс буусан хойноо шоронд хүртэл ордог байна даа.

Харин дараагийн ерөнхийлөгч Монголын улс төрийн тогоонд чанагдаж АНУ-д тодорхой хэмжээний боловсрол эзэмшиж, өөрийн хэлний боловсролоо харуулах гэж хаа нэг газар орчуулагчгүй ярьж протоколын алдаа гаргасан гэдэг. Гадаад улсад Монголоо таниулах томоохон арга хэмжээ явуулж чадсан ч иргэн хүн алдааг нь шүүх аргагүй. Хааяа хүн ардаа ичээж дэвж туг тойрч амьтан хүний доог болж төрийн тэргүүний нэр хүндийг унагах юм. Ямар ерөнхийлөгч Монголд таарах бол гэж бодох үед АНУ-д нэгэн хөрөнгөтөн капиталист танхай этгээд ерөнхийлөгч болсон нь ардчиллын эхэн үед тоос манаруулж явсан хүмүүс үлгэр авч ерөнхийлөгч болно гээд зүтгэцгээж саяын сонгууль нүд ирмэхийн зуурт философийн онолд байхгүй хар PR гэдгийг хэрэгжүүлж, хэн ч онцгойрсонгүй.

Улс төрд бэлтгэгдсэн, хоёр гурван үеийн сэхээтэн, улс төр судлаач, хууль санаачлагч мэргэжилтэй зөв хүнээр ерөнхийлөгчөө сонгох юмсан.

Монголын түүхэнд эв эеийг барихгүй арслалдан тэмцэлдсэнээс болж 267 жил уруудсан байдаг. Монголоо дээш нь татах нэр хүндтэй зөв хүн ерөнхийлөгч болоосой.

 

 

Б.Бат-Оргил / Хүний их эмч /           

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?