ГАРААС ЧИНЬ БАРЬЯ

2016-03-11  

 Жорж өвөө Жон хөвгүүнийхээ гараас барьж байна. Тэр яг энэ агшинд “I Want To Hold Your Hand" дууг санаж байгаа. Энэ дууны ая эгшигэнд хүмүүс гар гараасаа барилцан хайр эв нөхөрлөлийн илчинд бүлээцсэн.

Жорж Мартины харц Жон Лэннонд их юм өгүүлнэ. Эцэг шиг нь дотно хүний дулаан харц түүнд ямагт өмөг түшиг болсоор ирсэн. Энэ харц өнө мөнхөд ийм л чигээрээ үлдэнэ. Учир нь Ливэрпүүлийн дөрвөн хөвгүүний хайр энэрлийн бурхан өөрөө мөнхийн амгалант нутгийг зорилоо. Түүнийг тийшээ одсонд энэ дэлхийн хөгжим аялгуунд дуртай хүмүүс, Битлзийн шүтэн бишрэгчид нь санан дурсацгаасаар байна. Их Британийн хөгжмийн урлагийн домогт продюсер Жорж Мартиныг Битлзүүд өөрсдөө хамтлагийнхаа тав дахь гишүүнээ хэмээн тооцсоор ирсэн. Түүний хосгүй авъяас мэдрэмжээр Битлзийн дуу хөгжим олон түмэнд түгсэн. Пол Маккартни түүний тухай “Миний хоёр дахь эцэг минь билээ. Битлзтэй хамт өнгөрүүлсэн энэ эрхэм хүний үнэнч нөхөрлөл, гайхамшигтай чадвар, хөгжил наргианч  занг бид ямагт дурссаар байх болно” гэж байна. Ринго Стар “Таны бидэнд илгээсэн элгэмсэг их хайранд их баярлалаа” гэжээ. Орчин үеийн хөгжмийн хит парадын оргил олон бүтээлүүд түүний гараас мэндэлж, Грэммийн шагнал хүртэж, Британийн эзэнт гүрний өрлөг баатарын хэргэм цолыг Хатан хаанаас гардсан.

...Жорж Мартин Кубийн Гавана хотын төв цэцэрлэгт очиж Битлз хамтлагт, тухайлан Жон Лэннонд зориулан босгосон хөшөө рүү иржээ. Дэлхийн олон оронд байдаг хөшөөнүүдээс хамгийн гоёынх нь нэг энэ. Хөшөөний нээлтэд Фидель Кастро ирж оролцон үг хэлж байсан юм. Хүрэл сандал дээр хажуудаа зай гарган суусан Жоны дэргэд түүнд хайртай үй олон хүн өдөр бүр ирж суудаг. Зүгээр ч үгүй тэд эндээс босохдоо Лэнноны нүдэндээ зүүсэн “Гандийн дугараг шил”-ийг нь дурсгал болгон мулталж аваад явчихна. Одоо харин нүдний шил харуул манаачтай байдаг гэсэн. 

 

Ө.Рагчаасүрэн

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zi:Gaihaltai...Taniig bid dursaj baina 2016-03-11
Зочин:Гайхалтай хамтлаг. Дахин төрөхгүй. 2016-03-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?